Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 06-08-ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Улсын Их Хурлын дарга орон нутгийн томилолтынхоо эхний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж, “Монгол тэмээ 999” арга хэмжээнд оролцоно. Үүний дараа Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар аймгийн иргэдэд танилцуулга хийх юм. Мөн тус аймагт ажиллах үеэрээ 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажил, зарим үйлдвэрийн үйл ажиллагаа болон Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцана.

Түүнчлэн Дундговь аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийж, Мандалговь сумын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах юм. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажилланахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.