DMNN-н зураг.

МОНГОЛ ДАХЬ МҮҮНИЙ ЗАГАЛМАЙ ЭЦЭГ П.ОЧИРБАТ
МҮҮНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ ДЭЭР ИЙМ ИЛТГЭЛ ТАВЬЖЭЭ, БИД АНГЛИ ХЭЛНЭЭС ОРЧУУЛЖ ТАВЬЛАА.
МАШ АНХААРАЛТАЙ УНШААРАЙ

Монгол улсын ерөнхийлөгч асан, эрхэм хүндэт Пунсалмаагийн Очирбат
2013 оны 2 дугаар сарын 24, Ням гариг
БНСУ-ын Сөүл хот

Би Монголын тал нутгаас ард түмнийхээ сэтгэл зүрхийг тээсээр ирлээ. Маш баяртай байна. Өөрийн үгийг хэлэхийн өмнө нэгэн түүх өгүүлье:

Өнгөрсөн жил Солонгосын Соёлын эрх чөлөөний санг үүсгэн байгуулагч, доктор Бо Хи Пак манай оронд 3 дах удаагаа зочилж, Энх тайвны Элчин сайдуудад зориулж ирэх болгондоо зохион байгуулдаг хүндэтгэлийн зоогоо барьсан юм. Нэгэн удаагийн хүндэтгэлийн зоог дээр сурвалжлагч нарын доктор Сан Мён Мүүнээс байнга асуудаг асуулт болох та юунд үндэслэн дэлхийд энх тайван тогтоох гэж ажилладаг вэ гэх болгонд “Тэр бүхний үндэс бол бурхан” гэж хариулдаг тухай ярьсан билээ. Мөн тэрээр хүн төрөлхтний гарал үүсэл ижил, энх тайвныг олох эрлийн үүсэл ч ижил, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам, хүн төрөлхтний гэр бүлийн олон тэмцлийг шийдэх шийдэл бурхнаас эхтэй гэдэг.

Ийм учраас хайрлах чадвар нь бидний оюун ухааны авьяасаас хамаарахгүй, харин тэр хүн бурхантай хэрхэн холбогдсноос хамаарах нь харагдаж байна. Дэлхийд энх тайван тогтоох тухай ярихын өмнө хүн бүр чухал болохыг цохон тэмдэглэхийг хүсч байна.

Өнөөдрийн миний сэдвийн нэр “Энх тайвныг тогтоох соёл нь Монголын уламжлал болох тухай”

Доктор Сан Мён Мүүний элчээр доктор Жүүн Хо Сук 1994 онд Монголд айлчилсан юм. Тэр үеэс хойш миний бие олон улсын хурал, боловсрол, соёлын программ зэрэг олон удаагийн арга хэмжээнд оролцож, ажиглаж иржээ. Өнөөдрийн миний сэдэв нь миний энэхүү туршлага дээр суурилсан юм.

Энх тайвны үзэл санаа бол ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүн бүрийг хүндэтгэх, мөн байгалиа хамгаалахыг дэмждэг. Эдгээр нь Монголын соёлд онцгой нөлөө үзүүлсэн байдаг.

Монгол дах Эв нэгдлийн хөдөлгөөн дараах үйл ажиллагааг явуулж ирлээ. Үүнд:
• Гэр бүлийн үнэ цэнийн аяллыг Монгол орон даяар хийх
• Шилдэг гэр бүлийн шагналыг жил бүр олгох
• Нийслэл хотыг цэвэрлэх зэргээр хотын орчинг сайжруулах
• Цэвэр ариун хайр хөдөлгөөн
• 12 сарын 1 буюу ДОХ-ын эсрэг өдрийн сургалтын программууд

Эдгээр программыг бусад төрийн бус байгууллагууд, тэр бүү хэл төр засгийн байгууллагуудтай хамтран Монголын нийгмийн бүх салбарт хэрэгжүүлснээр онцгой нөлөө үзүүлсэн байна. Ийм учраас би Монгол дах Эв нэгдлийн хөдөлгөөн хэрхэн амжилттай ажилласныг батлан харуулж байгаадаа туйлын баяртай байна.

Монголчуудын тархинд шингэсэн өөрийн гэр бүлээ бодохоос өмнө нийгмээ, нийгмийн бүлгээс өмнө ард түмнээ, өөрийн ард түмнээс өмнө дэлхийг эхэнд нь тавих энэхүү хандлага нь доктор Мүүний сургаальтай тохирдог юм. Энэхүү хандлага нь монголчуудад Чингис хааны үеэс уламжилж иржээ.

“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай” хэмээн Чингис хаан хэлсэн. Мөн тэрээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн юм.

Үүнтэй адил, доктор Мүүн хэлэхдээ “Эхлээд төгс бие хүн байх, үүний дараа эр, эм хүмүүс нь Бурхны дор гэрлэх ёстой. Харин дараа нь жинхэнэ хайр, жинхэнэ амьдрал, жинхэнэ үр удам бүрдэх ёстой ба энэ нь үе удам дамжих учиртай” гэсэн. Мөн тэрээр “Жинхэнэ хайр гэдэг бол өгөх, бас дахин өгөх, харин дараа нь өгснөө мартах” гэж сургасан.

Оюун санааны асар доройтолд орж буй 21 дүгээр зууны дунд үе гэхэд Монголчуудын эцэг өвгөдөөс уламжилж ирсэн оюун санааны хүндэтгэл сэргэж сэрэх ёстой. Доктор Мүүний үндсэн сургааль Монголчуудын сэтгэл зүрхэнд хүрч, даяарчлалд хувь нэмэр оруулах тэдний нөөц бололцоо, сэтгэл зүрхийг өдөөхөд тусалж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд Энх тайвны элчин сайд 1000 хүн байна. Эдгээр хүмүүс төрөл бүрийн сургалтын программд хамрагдснаар Дэлхийн энх тайвны холбооны үндсэн зарчмыг итгэл үнэмшлээ болгосон, урам зориг бүхий хүмүүс байдаг. Мөн Дэлхийн энх тайвны төлөөх Монголын ард түмний холбоо нь 2011 онд төрийн бус байгууллагаар бүртгүүлсэн юм. Энэ байгууллагыг байгуулсан нь олон Монголчуудын урам зоригийг бадраасан билээ. Ингэснээр Монгол дах Энх тайвны элчин сайдуудад эрч хүч өгсөн юм.

“Бурхны дор Нэг гэр бүл” гэсэн доктор Мүүний уриаг удирдлага болгон дэлхийд энх тайван тогтоохын тулд түүний зорилгыг өөртөө шингээсэн Монголын Энх тайвны элчин сайдууд энэхүү уламжлалыг тээж яваа адислагдаж гэгээрсэн хүмүүс гэдгээ мэдэрдэг. Энх тайвны элчин сайд бүх хүн бидний үүрэг хариуцлага бол хүн төрөлхтний нэгдсэн гэр бүлийн хэсэг гэдгээ мэдэрч байдаг юм. Доктор Мүүний дэвшүүлсэн зорилгыг удирдлага болгож урамшсан Энх тайвны элчин сайдууд өөрийн орныг оюун санааны загвар улс болгох зорилгын төлөө улам хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэхдээ баяртай байна.
Миний бие 1994 онд анх удаа доктор Мүүний сургаалийг хүлээн авч, түүний санаачлагыг өөрийн оронд хэрэгжүүлж эхлэхэд дэмжлэг үзүүлсэн билээ.

Эв нэгдлийн хөдөлгөөнөөс олон жилийн турш явуулж ирсэн залуу хүмүүст зөв гэр бүл үүсгэх боловсролыг олгох үйл ажиллагаа нь ирээдүйд бий болох загвар ард түмэн тогтоох хүмүүсийн хүсэл эрмэлзлийг бадраах болно. Ийнхүү зөв ард түмнийг хөгжүүлэх явцад сайн боловсрол олж авагсдын дундаас бурхны оюун санааны манлайлагчдыг эгнээндээ нэгтгэсэн залуу манлайлагчдын тоо улам өсч, ирэх 50, 60, 70 жилд улам зөв чиглэл рүү дэлхийг хөтлөхийн төлөө тэд хамтдаа ажиллах болно.

Чухам ийм учраас доктор Мүүний программд хамрагдан оюуны санааны зөв боловсрол олж авсан залуу үеэр хүрээлүүлсэн өнөөгийн Монголын манлайлагчид манай ард түмний ирээдүйн зорилгын төлөө хамтдаа байгаа гэдэгт би итгэлтэй байна. Монголын уламжлалт сайхан соёлыг хүндэтгэн сэргээж, оюун санааны хувьд зөв ард түмэн болгохын тулд өнөөдрөөс эхлэн хамтран ажиллацгаая.

/Монголын Үндсэн хуулийн цэцэд одоо шигдсэн байгаа П.Очирбат дайсныг олон Монгол хүн жинхэнэ байдлыг танитал Цааш түгээ/

Эх сурвалж: http://www.upf.org/…/4968-p-ochirbat-address-to-world-summi…