Ойрын өдрүүдэд дахин цасаар шуурч болзошгүй
2016/03/09
Өнгөрсөн долоо хоногт Монгол орон даяар цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл тохион орон нутгийн замуудыг түр хаасан. Тэгвэл дахин цаг агаарын гамшигт үзэгдэл давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
Ихэнх нутгаар ойрын гурван хоногт жавартай хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн,11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Баруун аймгийн зүүн хэсгээр энэ сарын 12-нд цасан шуурга шуурах юм. Мөн зарим газраар салхи секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ. Энэ сарын 13-наас хүйтний эрч суларч эхлэх төлөвтэй байгаа юм.
Ихэнх нутгаар ойрын гурван хоногт жавартай хүйтэн байх төлөвтэй байна
Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цаг агаарын байдал тогтворгүй байхыг мэдэгдсэн. Сибирээс гаралтай гамшигт үзэгдэл энэ сард дахин тохиохыг цаг уурчид үгүйсгэхгүй байна. Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулжээ.
зарим газраар салхи секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна
Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг албаныхан анхаарууллаа.
Т.Буянаа
Зочин · 2016/03/09