Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нэгэн асуудлыг хэлэлцэх гэж байгаад хойшлуулав. Хойшлуулсан асуудал нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төсөл байлаа. Уг төслийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэснээр төсөл санаачлагч уг асуудлаа эгүүлэн татсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүл даргын санаачилсан уг төсөлд нийслэл хотын иргэдийг 11,1 тэрбум төгрөгөөр торгож түүгээрээ Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байсан гэнэ.

 

Тодруулбал, Хятадын Хуавей компани нь 5,5 сая доллларын өртөгөөр Нийслэлийн томоохон 10 уулзварыг сонгон 88 зөрчил илрүүлэх бөгөөд замын хөдөлгөөний удирдлагын Дата төвөөр мэдээллээ дамжуулах болон хадгалж байхаар төсөлд тусгагджээ.

 

Нийслэлийн удирдлагууд томоохон авто замын уулзваруудад нийт 29 камер ажиллаж байгаа ч хяналтын системийг сайжруулах дэлхийн жишиг, өндөр технологид суурилсан хяналтын системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд 88 төрлийн авто зөрчлийг нэмж илэрүүлэн“Хувей Техноложис” компанийн 5.5 сая ам доллар буюу 11,1 тэрбум төгрөгийг хүү торгуулийн орлогоос төлж барагдуулахаар төсөл санаачилсан аж. Хотын дарга нар 2016 оны төсөвт иргэдээ торгож 23 тэрбум төгрөгийн орлого, хотын албан татвараас 10 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11,5 тэрбум төгрөг олохоор шийдвэрлэсэн бол энэ удаад нийслэлийн автозам дээр 88 төрлийн зөрчил шинээр илэрүүлж, хоногийн хоолоо төлж дийлэхээ больсон иргэдийнхээ халааснаас 11,1 тэрбум төгрөгийн торгууль татан төвлөрүүлж, Хятадын компанийг санхүүжүүлэхээр шийдсэн нь НИТХ дотор нилээн эсэргүүцэлтэй тулгарсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүл даргын санаачилсан уг төсөлд нийслэл хотын иргэдийг 11,1 тэрбум төгрөгөөр торгож түүгээрээ Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэх асуудлыг тусгасан байсан гэнэ.

Хамгийн ноцтой нь уг асуудлыг хэлэлцүүлэхээр дахин зүтгүүлж магадгүй гэх хардлага НИТХ-ын зарим төлөөлөгчид байгаа юм байна.

 

Тухайлбал, олны анхаарал өөр зүйлд сатаарах үеэр буюу хүүхдийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тааруулан хэлэлцэж, баталж магадгүй гэнэ.

 

Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэ хуулийг жолооч нар харьцангуй сайн хэрэгжүүлж байгаа гэж хэлж болно. Үүнийг нийслэл дэхь зам тээврийн осол харьцангуй багассанаас харж болох юм. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл нийслэл хотын албан татварын хуулийг хэрэгжүүлээд нэг жил ч болоогүй байж дахин иргэдийг саах, торгох журмыг хэрэгжүүлэх гэж буй нь олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Үүнийхээ оронд онгорхой цоорхой замаа засч, цэцэрлэг сургууль барих болон гэр хороолол дахь толгой өвтгөсөн асуудлуудаа шийдмээр байгаа юм.

 

Ядаж л удахгүй урин дулаан болж гэр хороолол дахь хөрсний бохирдал, бохир усны асуудал элдэв халдварт өвчин дэгдэх эрсдлийг бий болгоно. Иргэдээ торгох дүрэм, журам боловсруулаад сууж байхын оронд гэр хорооллын бохир усны асуудал руу анхаарлаа хандуулмаар байна. Хавар хаяанд ирчихлээ шүү дээ Хотын дарга аа.


24tsag.mn