Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэхдээ улсаас их хэмжээний мөнгө “идсэн” гэж анхан болон давж заалдах шатны шvvхээс 4.5 жилийн хорих ял оноосон.

Тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа. Тэгвэл гомдлыг энэ сарын 23-ны өдрийн 09 цагт хэлэлцэх юм байна.

Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 893 дугаар магадлалтай, Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох 2014250001748 дугаартай, 45 хавтас хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа