2016.3.17, Пүрэв гараг / Билгийн тооллын: 9
Хаврын дунд цагаагчин туулай сар
Шар нохой өдөр

Аргын тооллын: 2016.3.17, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.01-19.01
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага:
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нехдийг хураахуй, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.