Цус багадалттай хүн нимбэг, улаан лооль идээрэй
2016/03/17
Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.Улаан лооль, жүрж, нохой хошуу -нд витамин С хамгийн их байдаг.