Ч.Сайханбилэг “хоёулаа зодолдчихьё” гээд байгаа юм, би зодолдохгүй
2016/03/24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би бүлгээсээ гарч болно. Гарахгүй ч байж болно. Ард түмнээсээ асууна. Монголын ард түмэн Ч.Сайханбилэгтэйгээ сонгуульд оръё гэж байгаа бол бүлгээсээ гарахгүй. Ч.Сайханбилэгээсээ хурдан салъя гэж байгаа бол бүлгээс дахин нэг гишүүн гарахад бүлэг хууль эрхзүйн чадамжгүй болно.
-Намайг Эрүүл мэндийн сайд болох уу гэвэл би болоход бэлэн. Тэгэхдээ Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаж чадахгүй. Учир нь эрүүл мэндийн салбарыг Ч.Сайханбилэг л алж байна шүү дээ. Төрийн нарийн бичгийн даргаар нь тэтгэврийн хөгшнийг тавьчихсан. Нөгөөдөх нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвартай эсэх нь эргэлзээтэй. Ер нь бол Эрүүл мэндийн сайдаар надаас өөр сайн ажиллаж чадах хүн байхгүй.
-Би УИХ-д орж ирээд хамгийн том албан тушаалыг нь хашчихсан. УИХ-ын дэд дарга болохгүй. Дэд дарга болоод юу хийх юм бэ. УИХ-ын даргыг өвдөөсэй гэж хүлээгээд, Р.Гончигдорж, М.Энхболд хоёрыг алга болоосой гэж хүлээгээд, индэр дээр санамсаргүйгээр очоод хурал удирдах юм уу. Үүний юу нь гоё юм бэ. Албан тушаалын төлөө би улайрахгүй. Улс төрөөс явсан ч болно. Гэхдээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр, Н.Багабанди гээд 25 жил улсыг мөхөөсөн хүмүүс байгаа учраас би явж болохгүй байна. Тэгээд Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан боловч Ч.Сайханбилэг “хоёулаа зодолдчихьё” гээд байгаа юм. Би зодолдохгүй. Хэрвээ зодолдвол 150 кг-ийн штанг өргөдөг хүнд алуулна.
Эх сурвалж: Politik.mn
Зочин · 2016/03/25
enxbayriin bor oimsond iim l malnuud xavchuulagdana da.kkkkk
Зочин · 2016/03/24
Зочин · 2016/03/24
Ёстой эрүүл бишээ
Зочин · 2016/03/24
Сайханбилэгт хэлээч жан себастиан жак рио-тинтогийн еронхий захиралар7сард томилогдох гэж бна тэр оюу толгойг сайханбилэгтэй хуйвалдаж 1.5тербум долларыг монголд хучээр хулээлгэж чадсан хариу бонусаа авч бга гэж ойлгож бна
Зочин · 2016/03/24
Юун улс эх орон вэ! Эд нар чинь зүгээр нам эрх мэдлийн суудалд л улайраад хоорондоо хэрэлдээд зодолдоод бгам ш дээ тэрнээс ард түмэн бидний төлөө л лав биш. Харин ч ард түмэн биднийг улаан цайм доромжилж байдаг улс л болсон шүү дээ
Зочин · 2016/03/24
ene law l ervvl bish turuun undur albamd iim iym iyaraad suul bh gej enh bayrtai n zug turuus zailaaj jee baasan hvv mine
зочин · 2016/03/24
Энэ хүн эрүүл байна уу, согтуу байна уу? Эсвэл жаахан юмтай хүн үү? Сонин сонин юм ярих юм. Монголын төлөө ийм юм хийчихье, улс орноо хөгжүүлэхэд ингэвэл зөв гэх юм ер нь ярихгүй юм. Ийм ч төрийн түшээтэй байх гэж дээ, ичмээр юм даа.