Өнгөрсөн гуравдугаар сарын 5-наас эхлэн Хандгайтад болсон “Ахмадын супер лиг” тэмцээний үеэр хөнгөн атлетикийн гавьяат тамирчин н.Баттулга нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал Тэмцээн Улаанбаатар хотын төвөөс 20 километрийн зайд байх МҮСБХ-ны “Олимпийн ордон”-д болжээ. Эл ордонг С.Эрдэнэ сайд өөрийн эцэг Д.Содномзундуйнхаа гэгээн дурсгалд зориулан өнгөрсөн онд босгосон юм билээ. Талийгаач 70 настай байсан бөгөөд тоглолт дууссаны дараа гэнэт бие тавгүйрхлээ гээд эмч дуудсан байна. Харин тэндээ анхны тусламж, үзүүлчихээд хотруу эмнэлэгт хүргэхээр тамирчид авч явах зуурт буюу 7 буудлын ойролцоо явж байхад амьсгал хураажээ. С.Эрдэнэ сайд санаачлан ахмадын тэмцээн зохион байгуулдаг ажээ.

Н.Чимэг