Баттай эх сурвалжийн хэлснээр Сайншандын цогцолбортой холбоотой асуудлаар Баянгол зочид буудалд байрлах Баялгийн хувь ХК, Түмэнхишигтэн ХХК-д прокурорын зөвшөөрөлтэйгээр 13.00 цагаас хойш шалгалт хийж байгаа аж. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 18:10 цагаас Х.Баттулга болон шалгалтын талаар асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ.