Баянгол зочид буудлын ойролцоо цагдаагийн тусгай хамгаалалтын хоёр машин дүүрэн цагдаа ирээд байгаа юм. Одоогийн байдлаар монголын жүдо бөхийн холбооны тамирчин Олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 50 орчим тамирчид ирээд байна. Байцаалт авч байгаатай холбогдуулан дотор байгаа 30 гаруй хүнийг газар хэвтүүлсэн байдалтай байна хэмээн эх сурвалж мэдээллээ.

"Х.Баттулга гишүүнийг юуны учир шалгаж байгаа учрыг олохоор бид ирээд байна. Албаны эх сурвалжын өгсөн мэдээллээр одоо баривчилгаа явуулахаар 500 цагдаа ирж байгаа юм байна" гэж "Херо энтертайнмент"-ын найруулагч Б.Баатар мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад, монголын жүдо бөхийн холбооны тамирчид Баянгол зочид буудлын үүдэнд хамгаалалт хийн жагсаад байна.

Т.Буянаа