Ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурав
2016/04/13
Өнгөрөгч оны 11 сараас эхлэн ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом чангарч өнөөдрийг хүртэл 2055 төгрөг хүрээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2012-2017 төгрөгөөр худалдан авч 2023-2029 төгрөгөөр арилжиж байна.
"Найман шарга" валют арилжааны зах дээр ам.доллар 2015-2025 төгрөгөөр арилжаалагдаж байна. Монголбанкны нэрлэсэн ханш нь 2023 төгрөг буюу ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Оны эхний байдлаар гадны шууд хөрөнгө оруулалт татарсантай холбоотойгоор ам.долларын ханш улам чангарах төлөвтэй байсан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний шат буюу тэрбум орчим ам.доллар манай улсын эдийн засагт орж ирэх эерэг дүр зураг бий. Нөгөөтэйгүүр ам.долларын ханш сулрахад Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амжилттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байгаа гэжээ.
О.Заяа
Зочин · 2016/04/14
Ulam usuh bh aa
Зочин · 2016/04/13
Энэ доллар тур зуурын уналт оюутолгойн гэрээ зураад монголд боон доллар орж ирнэ гээд буугаад буцаад тэрнээс илуу оссон шуу 1тербум доллар юуч биш энэ сонгууль угтсан ан намын башир арга
Зочин · 2016/04/13
1 TERBUM OROOD IRHEER DOLLA NAVS UNANAAAAAA