Өнөөдөр Battuguldur Ganhuyag гэх фэйсбүүк хэрэглэгч өөрийн хуудаснаа “С.Ганбаатар болон ХҮН нам сонгуулийн хууль зөрчин (70.1.1) эд бараа тарааж байсныг иргэд мэдээлсэний (71.1) үндсэн дээр цагдаа шалган их хэмжээний эд барааг хураан авч улмаар шүүхэд өгчээ. Шүүхээр тогтоогдвол нэр дэвших (131.2) боломжгүй болно” хэмээн постлоод байна.

 

Хэрэв хууль бусаар эд бараа тараасан гэх энэ мэдээлэл үнэн гэдэг нь нотлогдох юм бол Сонгуулийн хуулийн дагуу УИХ-д нэр дэвших нь энэ намын хувьд эргэлзээтэй болох юм.

 

Мөн үүнийг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай өөрийн фэйсбүүк хуудаснаа шэйрлэсэн байна.

 

Эх сурвалж: Шуурхай.мн