"Хүрэл тулга 2016" наадмын гранпри шагналыг СБД-ийн 71-р сургуулийн сурагч А.Сайханбаяр хүртлээ
2016/04/14
Монголын хүүхдийн ордон, Их зохиолч нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Монголын зохиолчдын эвлэл хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулдаг улсын Хүрэл тулга 2016 наадам амжилттай болж өндөрлөлөө.
Наадамд нийт 1000 гаруй хүүхэд оролцсоноос 19 аймаг 9 дүүргээс шалгарсан 46 хүүхэд, мөн алс хол Өвөр Монголын Өөртөө засах орноос гурван шүлэгч ирж өрсөлдсөн онцлогтой наадам болсон юм.
Наадам дунд ахлах анги гэсэн насны ангиллаар, гурван үе шаттай явагдсан ба эхний хоёр шатанд бүх яруу найрагчид зохиосон шүлгээ уншсан бол гуравдугаар шатанд сэдэв өгч таван минутын дотор шүлэг зохиож шилдгийн шилдгүүдээ шалгаруулав.
Наадмын дунд насны ангилалд 23 хүүхэд өрсөлдсөнөөс
Гранпри шагнал : Орхон аймгийн Баян-Өндөр сум Э.Ууганзаяа
Нэгдүгээр байр : Булган аймгийн Хишиг-Өндөр сум П.Халиун
Хоёрдугаар байрт : Дорноговь аймаг Замын үүд сум Б.Баяржавхлан
Гуравдугаар байрт : Баянгол дүүрэг 40 –р сургууль Г.Александр
Тусгай байрт : Төв аймаг Баян сум Г.Нарансолонго
Өвөрхангай Арвайхээр сум Э.Манал
Наадмын ахлах насны ангилалд 26 хүүхэд оролцож :
Гранпри шагнал : Сүхбаатар дүүрэг 71-р сургууль А.Сайханбаяр
Нэгдүгээр байрт : Өвөрхангай Хархорин сум С.Долгорсүрэн
Хоёрдугаар байрт : Ховд Дуут сум Э.Амарболд
Гуравдугаар байрт : Төв аймаг Бүрэн сум Д.Нямгаваа нар шалгарсан юм.
Тусгай байрт : Сонигино хайрхан дүүрэг 106-р сургууль Б.Ариунцацралт
Тусгай байрт : ӨМӨЗО Шилийн гол аймаг Монгол ахлах сургууль Ч.Эелсэг нар шалгарч Хүрэл Тулга 2016 наадмын эзэд болж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Мөн Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль ахлах насны ангилалд шалгарсан сурагчдад 30-аас 100 хувийн хөнгөлөлттэй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах урилгыг гардуулсан юм.
Хүрэл тулга наадмын шүүгчээр Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн төгсөгч Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ш.Лхамноржмаа, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Гантулга, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Ц.Эрдэнэбаатар, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ц.Нацагдолгор, Монголын хүүхдийн ордны захирал, яруу найрагч П.Анхтуяа нар шүүн явууллаа. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн Хүрэл тулга улсын уралдаан ирэх жилээс “Ахлах нас”-ны ангиллыг жил бүр зохион явуулах болсноо албан ёсоор зарлав. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвас Хөнгөн бийрийг хөших юун.