23 гудамжны замын хагаралыг засварлана
2016/04/17
Энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлууд эхлээд байна. Энэ жил нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Мөн замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м 2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 м 2 талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөжээ.
Т.Буянаа
Зочин · 2016/04/17
нөгөө гамшиг болсон толгойтын зам алга шив дээ