Хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй "Чингис хаан" дуурийг 2003 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулснаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглосон билээ. Их Монгол улсыг байгуулсны 810 жилийн ой, үндэсний их баяр наадмын босгон дээр "Чингис хаан" дуурь УГЗ Ч.Найдандоржийн найруулгаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна.

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд дуурьт бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч ухаант ээж Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол улсаа сэргээн мандуулж, их Монгол улс тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис /бага насны нэр-Тэмүүжин/ хааны 1171 оноос Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлнэ.

Гол дүрүүд: 2016.06.04

Тэмүүжин (баритон) – Э.Бумхүү СТА
Өүлэн эх (меццо-сопрано)- М.Дариймаа СТА
Бөртэ үжин (сопрано)- Ш.Наранчимэг СТА
Жамуха (тенор)- М.Даваадорж
Ван хан (бас)- Ж.Бямбажав СТА
Хасар (тенор)- Ч.Түмэндэмбэрэл СТА
Хуагчин (меццо-сопрано) –Ж.Энхмаа
Хирэлтуг (баритон) –А.Сайнбаяр СТА
Сорхан шар (бас-баритон)-Б.Алтанхуяг СТА
Билгүтэй (баритон)- Б.Шинэбаяр
Боорчи (бас)- С.Бат-Эрдэнэ
Сохатай (меццо-сопрано) –Ц.Цэрэнчунт
Орбай (сопрано)- Б.Одонзаяа
Хадаан (сопрано)- Б.Энхнаран

Гол дүрүүд: 2016.06.05

Тэмүүжин (баритон) – Ч.Энхтайван СТА
Өүлэн эх (меццо-сопрано)- Р.Доржхорол СТА
Бөртэ үжин (сопрано)- Ш.Наранчимэг СТА
Жамуха (тенор)- Г.Шижирболд СТА
Ван хан (бас)- Ж.Бямбажав СТА
Хасар (тенор)- Ч.Түмэндэмбэрэл СТА
Хуагчин (меццо-сопрано) –Ж.Энхмаа
Хирэлтуг (баритон) –А.Сайнбаяр СТА
Сорхан шар (бас-баритон)-Б.Алтанхуяг СТА
Билгүтэй (баритон)- Б.Шинэбаяр
Боорчи (бас)- С.Бат-Эрдэнэ
Сохатай (меццо-сопрано) –Ц.Цэрэнчунт
Орбай (сопрано)- Б.Одонзаяа
Хадаан (сопрано)- Б.Энхнаран нар тус тус тоглож байгаа.

Найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө. Найруулагчаар МУГЗ Ч.Найдандорж
Хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар тус тус ажиллаж байгаа юм.