УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-д эхний байдлаар өгсөн байгаа бөгөөд зарим нэр дэвшигчдийнхээ нэрийг татах, нөхөн нэр дэвшүүлэх хуулийн ажиллагаа одоо явагдаж буй.

 

СЕХ ЦЕГ-аас газраас ялгүй гэсэн тодорхойлолт авч чадаагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян нарыг нэр дэвшигчээр бүртгээгүй. Мөн тус намын нэр бүхий 4 хүнийг материал дутуу гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотой МАХН хуралдан, Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонг УИХ-ын сонгуульд нөхөн нэр дэвшүүлэхээр болжээ. О.Цолмон өчигдөр СЕХ-нд бүртгүүлсэн бөгөөд Сонгино Хайрхан дүүрэгт өрсөлдөх аж. Дашрамд дурьдахад О.Цолмон нь УИХ-ын 1992 оны сонгуульд Да.Ганболдын Монголын Үндэсний Дэвшлийн Намаас нэр дэвшиж явсан нэгэн бөгөөд нөхрөө их улс төрд орсоных нь дараа ч ТЕГ-т зөвлөхөөр ажиллаж байсан юм.

 

П.Мандах

sonin.mn