“Буянт- Ухаа2 - 120 мянгат” хүртэл автобусны чиглэл шинээр нээж байна
2016/06/07
Нийслэлийн шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтанд шинээр ороод байна. Тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3000-аад иргэд суурьшаад байна.
Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол - 120 мянгат” чиглэлийг шинээр нээжээ.
Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 5 их багтаамжийн автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлэх юм байна.