“Угаасаа хоцордог хүн”-ийг дахиад л хоцроосоор байх уу
2016/06/07
Чуулганд байнга хоцорч ирдэг, өглөөний бус өдрийн чуулгандаа бүтэн цаг хоцорч ирэхээ юман чинээ тоодоггүй хүн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл билээ. МҮХАҮТ-ийг олон жил толгойлсон С.Дэмбэрэлийг "Би угаасаа хоцордог юм” хэмээн камерын өмнө ичиж зоволгүйгээр хээв нэг хэлнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Хоцроостой, ирэхээрээ унтаастай С.Дэмбэрэл гишүүний УИХ-ын чуулганд үзүүлж буй энэ мэт хэвшил гэмээр үйлдлүүд өнгөрсөн 16 жил МҮХАҮТ-ын даргаар С.Дэмбэрэлийг хэрхэн ажиллаж байсныг гэрчлэх мэт. 2012 оны сонгуулиар ИЗНН-д ирсэн хоёр "мандат"-ыг нэг нь С.Дэмбэрэлд оногдсон. Ингэж намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Дэмбэрэл энэ удаагийн сонгуульд ИЗНН оролцох эсэх нь эргэлзээтэй болонгуут намын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж АН-д "дагаар орсон" билээ.
УИХ-ын "зөөлөн сэнтий"-ээс салахыг хүсээгүй С.Дэмбэрэл гишүүн энэ суудалд залсан намаа голж, өөрийнхөө эрх ашгийг бодсон нь энэ аж. Ямартай ч, ИЗНН энэ удаагийн сонгуульд оролцохоор болсон. Харин С.Дэмбэрэл АН-тай тойргийн тохироо хийж дагаар орсон бололтой. Тохироо ёсоор С.Дэмбэрэл энэ удаагийн сонгуульд Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшихээр болсон бөгөөд түүнийг Чингэлтэйчүүд, Налайхчууд сонгох эсэх нь туйлын эргэлзээтэй.
АН-ын нэр хүнд аймаг, дүүргүүдэд "их унасан". Тэр дундаа Налайхад хамгийн ихээр унасан. Налайхын Засаг дарга Х.Болдбаатар АН-ынхаа нэр нүүрийг дүүрэгтээ "түлж", ах дүүстэйгээ нийлж хувааж завшсан хууль бус үйлдлүүд нь хэрээс хэтэрсэн.
Одоо Налайхад "АН гэсэн хүнийг бараг барьж аваад зодчих гээд байдаг" болчихож. Нөгөө талаас С.Дэмбэрэл мэтийн "Ойрд хүүхэндсэнгүй” хэмээн олон нийтийн сүлжээнд жиргэдэг нас намбагүй хүнийг "хамгийн боловсролтой" гэгдэх Чингэлтэйчүүд өөрсдийнхөө төлөөлөгчөөрөө сонгох гэдэг юу л бол.
"Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж Их Эзэн Чингис хаан хэлсэн байдаг. Их хурлын зөөлөн суудлын төлөө өөрийнхөө үзэл бодлоос ухарч, намаа сольж урваж шарваж байгаа туйлбаргүй С.Дэмбэрэл мэтийн нөхдүүдэд хүсээд буй эрх мэдлийг олговол юу болох бол.
Нөгөө С.Дэмбэрэлийн өөрийнх хэлснээр, түүнийг "хүүхэндүүлэхийн тулд", "хоцруулахын тулд", "унтуулахын тулд" их хурлын зөөлөн сэнтийд залах ёстой юм байна л даа. Насаараа удирдах албан тушаал хашиж, 60 нас хүрч тэтгэвэртээ суух болсон түүнийг "дур хүслүүд" нь л их хурлын зөөлөн сэнтий рүү зүтгүүлдэг бололтой юм. Өндөр настай, нялх хүүхэдтэйг нь ойлгож байна. Гэхдээ төрийн ажлыг тасалдаг, ирэхдээ хоцордог, ирсэн ч унтаж өнгөрүүлдэг ийм хүнээр төр юугаа хийх вэ дээ.
Төгс
Зочин · 2016/06/08
oyun bolio ahiigaa alj ih idlee NEEREE urvagch
Зочин · 2016/06/07
Harin tm e,gerte untaad l baij baihgui bas ih sanaatai
Зочин · 2016/06/07
Биеэ тоосон новш насаараа Их хуралд сууна гэж бодсон юм байхдаа