Япончууд говьд Токио шиг хэмжээтэй газар "түрээслэнэ"
2016/06/15
Европын "Сэргээн босголт, хөгжлийн банк" Монгол Улсад баригдах нарны паркад зориулж 25 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэж байна. Европын "Сэргээн босголт, хөгжлийн банк"-наас мэдээлснээр 25 сая ам.доллар /22.2 сая евро/-аар Монгол Улсад босох 50 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний цогцолборыг санхүүжүүлэх аж. Клин Энержи Ази /Clean Energy Asia/ компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нарны эрчим хүчний "Цэций” төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд уг төсөл хөтөлбөрт нийтдээ 120 сая ам.доллар шаардлагатай аж.
Тэгвэл Европын Сэргээн босголт, хөгжлийн банк энэхүү төсөлд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамт оролцож, санхүүжилтийн 25 сая ам.долларыг нь гаргаж байгаа нь энэ аж. Түүнчлэн Японы Засгийн газраас төрийн өмчит "Таван Толгой”-н эрчим хүчний дэд станцыг шинэчлэхэд Монгол Улсад 746 мянган ам.долларын зээл олгохоор болсон байна. Үүнээс өмнө Японы компани нар болон салхины эрчим хүчний сүлжээ барихаар говьд газар эзэмшсэн бөгөөд энэ ажлыг Японы мэдээллийн технологийн "Софтбанк Групп” компани хийж гүйцэтгэх аж. Энэ төсөлд зориулж "Софтбанк групп” компани говьд Токио хот шиг хэмжээтэй газар нутаг түрээсэлж авч байгаа аж.
Төгс
zochin · 2016/06/16
Gazraa zarna geegui tureeslene gesen yum bish u.
zochin · 2016/06/16
Zov gej bodoj bna. Oorsdoo hiij chadahgui mortloo alivaa yumand heterhii shuumjilj handah buruu. Ondor hogjiltei chanartai hiideg hodolmorch humuust tureesluuleh nizov l gej bodoj bna
Монгол · 2016/06/16
Цемийн хаягдал хаячих юм биш биздээ
Зочин · 2016/06/15
Газраа зарж түрээслээд хөгжинө гэж байдаггүй юм. Цөмийн хаягдал биз.
Зочин · 2016/06/15
Улсаа хөгжүүлэх хэрэгтэй.худлаа эх орогч царайлсан шантаажчин хөгжилийн утаснаас хойш татсан новшнууд харин энэ үйл явдалаас хол байгаасай даа
Зочин · 2016/06/15
Зев гэрээ хэлэлцээрээр турээслжвэл Гон Конг шиг болох байх
zi · 2016/06/15
Ug ni yapond gazaraa tureeslevel manai uls hugjinduu yag hong kong shanhaitai adil