1072 хувьцааны мөнгө ард иргэдийг архинд живүүлэв үү
2016/06/25
1072 хувьцаа олгож эхлээд архины борлуулалт ихэссэн гэсэн мэдээлэл ирээд байгаа юм. Хувьцааныхаа мөнгийг авч гэр бүлээрээ архидан нэг нэгнийхээ аминд хүрсэн тухай өчигдөрхөн мэдээлэл гарч байсан. Иргэдэд бэлэн мөнгө тараах нь тийм ч сайн сонголт биш байдгийн жишээ.
Хэдэн жил хувь хишиг, хувьцаа, халамж зэргээр ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө тараадаг нь эргээд эх оронд ч хэрэггүй, иргэдэд ч “дэмгүй” болоод өнгөрч байна. Нийт мөнгөн дүнгээрээ маш их мөнгийг зүгээр л салхин хийсгэж байгаатай адилхан. Ахуй амьдралдаа хэрэглэж байгаа маш олон тохиолдол байгаа л байх. Гэхдээ үнэгүй олдсон юм үнэгүй л дуусдаг.
Багахан мөнгө тарааж оюуныг нь худалдан авах гэсэн оролдлого хэмээн иргэд ихээхэн шүүмжилсэн. Гэхдээ мөнгөнд дургүй хэн байхав. Сонгуулийн өмнө энэхүү мөнгийг эдийн засаг хүнд байна улс орон цалин, тэтгэвэрээ л “дөнгөж” байна хэмээн мэдээлчихээд дараа нь бэлэн мөнгө тарааж байгаа нь “нүглийн нүдийг гурилаар хуурав”.
Энэ бол сонгуулийн тактик биш ард түмнээ хуурсан цэвэрхэн “луйвар” байлаа. Мэдээж иргэд ухаантай. Зарим хэсэг нь одоо л өгч байгаа дээр нь авахгүй бол сонгуулийн дараа юу ч болж мэднэ гэсэн иргэд байхад нөгөө хэсэг нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөхөөр авна мэтээр ярьж байсан юм.
Харин үүнд хувьцаа тараахад амид сэрүүн байсан хүн нас барсан бол хувьцаа олгогдохгүй гэсэн нь байгаа дээрээ авч л байя гэсэн бодлыг төрүүлээд авсан болов уу.
Ард түмэнд “хийсэн зүйлтэй” харагдах гэсэн цэвэрхэн хахууль байлаа гэж ухаант буурлууд халаглан сууна.
Мөнгө тараагаад санал хураалтанд нөлөөлнө гэж үзсэн хэрэг. Гэхдээ төр түмэн нүдтэй гэдэгчлэн ард иргэд өөрсдийн гэнэт олсон мөнгөөрөө уусан архиараа бус ухаан саруул уужим бодлоороо сонголтоо хийх байх.
Харин ч монголын ард түмэн ухаантай, тэсвэртэй уужим хүмүүс юм. Ард түмнийг ядуу амьдруулж санал авах жижиг зорилго өвөртлөн тарааж байгаа мөнгөөр нь саналаа худалдахгүй байх л даа.
Гэр хорооллоор явж ажиллаж байгаа гишүүд, гишүүн болохыг хүсэгч нэр дэвшигчид тэдний амьдралд 7-10 хоноод үзэх хэрэгтэй. Тансаг хауснаас босч ирээд, ганган хувцаслаж, гоё амлалт ярьж иргэдийг ард түмнийг төрийн үйлнээ төлөөлнө гэдэг юу л бол. Ядуугийн зовлон мэдэхгүй нэр дэвшигч этгээдүүд хөрсөн дээр буух гарцаа бэлэн мөнгө тараалтаар шийдэж байгаа бол эндүүрэл юм. Энэ бол бэлэн талх тарааснаас ч дор хэрэг боллоо гэх.
Тэд хэдэн сургууль, цэцэрлэг барих мөнгөө салхинд цацаж иргэдийг хууран ядуу амьдруулах тактик хэрэглэж байна гэх иргэд ч цахим ертөнцөд олширч байна.
Б.Цацралт
zochin · 2016/06/26
mungu ugchuud bas yund yaj zartsuulahiig ni zaaj uguh uu. Yah gej ingej negnee muulj doosh orj bdag ym be.Arkhichid urgelj munkhiin uuj l bdag sh dee
Зочин · 2016/06/25
nice
Чингисийн ... · 2016/06/25
гадуур баар сав битүү хувьцаа гаа авсан архидаад явж байгаа залуучууд байна энэ АН угаасаа ийм л юм хийндээ
Зочин · 2016/06/25
ахуилан идэх гээд хэдэн иргэдээ хуураад байна
ХҮН · 2016/06/25
1072 ХУВЬЦАА ЧИНЬ ЯГ ҮНЭНДЭЭ АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙН ОРЛОГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГААШДЭЭ!!! БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХУВЬЦАА ГЭДЭГ ЗҮЙЛ ЧИНЬ БАНКААР БИШ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖИЖ ИРГЭДЭД ХҮРДЭГ ЮМШДЭЭ ҮНЭНДЭЭ БОЛ
ЗОЧИН · 2016/06/25
ХЭДЭН БАР САВ Нь ДҮҮРЧЛЭЭ ЯМАР Ч ХЭРЭГҮҮЙ ЗҮЙЛ ХИЙСЭН
Зочин · 2016/06/25
Архидалт аргагүй ихэссэн энэ хэдэн өдөр.. Архинд дуртай хэдэн нөхөд нь ууж, залуучууд нь шоудаж шал дэмий зүйл болж байгаамдаа
Зочин · 2016/06/25
Odoo ene ugaasa shal hudlaa shdee. Yaduuraldaa barigdaj duusah gj bga humuust belen mungu taraana gedeg chn zugeerl alj bga hereg shdee. AN odoo buu buu boli boli
ЗОЧИН · 2016/06/25
ТЭГЛЭЭ АРД ИРГЭД ҮНЭХЭЭР АРХИНД ЖИВЭЛЭЭ ЯМАРЧ ХЭРЭГҮЙ ЗҮЙЛ ХИЙСЭН ТЭРНИЙ ОРОНД ӨГСӨН МӨНГӨӨРӨӨ ЭДИЙН ЗАСАГЫГ ТОГТВОРГҮЙ ЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЭ БАЙНЛЭЭ
Зочин · 2016/06/25
ard tumniig tartagt ni tulgachaad heden tugruguur sanal awna gewel hudlaa shvvv. ENe AN-uusnuud songuuliig luiwardaad bvr surchijeeee
Зочин · 2016/06/25
АН УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ Байтугай УЛСАА СҮЙРҮҮЛЭХ Л ЮМ ХИЙГЭЭД БАЙХ ЮМАА
ТӨР ХҮҮ · 2016/06/25
ӨГЖ БАЙГАА ДЭЭР НЬ АВ АВСНАА НӨӨЦӨЛ.
xun · 2016/06/25
er ni teged ta nar yal gex ged bga yum??? neg bol xuvitsaaga zarya ged,teged zarad uguxuur luivardlaa ged...300,000 tug xunii amidrald nemer bolj bga bol boloo biz dee...yuch xiij chadaxgui , bas yuch xiigegui baij muusain MAHgarud dandaa xutsnaa...
Зочин · 2016/06/25
Ямар сонин юм бэ! Хувьцаагаа зарсан мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулж өр ширээ хагаслаж байгаа зөндөө л хүн байгаа шд!!! Архичин архи уудаг хүмүүс бол мөнхийн л уугаастай согтуу явжил байдаг. Гэнэт мөнгө аваад уусан юмуу!!! Хэрэгтэй зүйлдээ зарцуулж байгаа өчнөөн хүн байгаа!
Зочин · 2016/06/25
үнэн шүү дандаа л муу юмыг олж нийтэх юм. зарим нэг л архидсан биз манай энд ч ийм юм мэдэгдэхгүй байна. харин дэлгүүрт тавьсан өрнөөсөө хэсэг ч болтугай салсан нь сайн хэрэг шүү
иргэн · 2016/06/25
манай үүгээр л архинд живсэн хүн лав алга.МАН 20,0 тарааж жинхэнэ живүүлсэнийг мартчихсан юм байхдаа
Зочин · 2016/06/25
Dandaa surug talaas n haraad bhiin zeeltei n zeelee tulsun zarim n bgaa shdee