Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын УЗ дэмжжээ
2016/07/06
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг дэмжсэн байна. Ерөнхий сайдад С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат гэсэн гурван хүний нэр яригдаж байсан. Тэгвэл эдгээр хүмүүсээс Ж.Эрдэнэбатыг УЗ-өөр дэмжжээ.
МАН-ын Бага хурал 14.00 цагаас Тусгаар Тогтнолын ордонд хуралдана. Энэ хурлаас Ерөнхий сайдын нэр эцсийн байдлаар тодорхой болох юм.
Ж.Эрдэнэбатын намтар:
-1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,
-1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,
-1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,
-2002-2004 онд Удирдлагын академи,
-2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
Ажлын туршлага:
-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХКомпанид нягтлан бодогч,
-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,
-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,
-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
Ж.Эрдэнбат 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилоглдон ажиллаж байсан.
2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи хэлтэй.
Зочин · 2016/07/06
ХҮҮЕЭЭ НӨГӨӨ БЯМБАЦОГТ ЯАСАН ВЭ