БОЛГАРЫН ИХ МАСТЕР ПЕТР ДЮНОВЫН ШИНЭ ЭРИНИЙ ТУХАЙ БОШГО
2016/07/14
Беинка Дюно хэмээх билгийн нэрээр алдаршсан Болгарын Мастер /Их Багш/ Петер Дюнов /1864-1944/ ухамсрын хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хүн байсан бөгөөд бүхий л амьдралынхаа турш ариун явдал, билиг ухаан, бүтээлч амьдралаар амьдрахыг сургаж иржээ. Мөн гайхалтай хөгжимчин байсан юм.
Дюнов Софи хотын ойролцоо өөрийн шавь нарын хамт амьдардаг байсан ба тухайн үеийн Европын мөн бусад улсуудын олон хүнийг гэгээрүүлж байсан байна. Энэ хорвоог орхин одохын өмнөхөн гүн бясалгалын түвшинд орж бидний одоогийн үе буюу Алтан Эриний талаар зарим зүйлийг зөгнөн хэлжээ. Та бүхэнд түүний 60 гаруй жилийн өмнө зөгнөн хэлсэн зүйлсийг толилуулья.
“Хүн төрөлхтөн маш урт удаан хугацааны турш харанхуй, мунхаг явж ирсэн. Үүнийг Хиндугээр Кали Юга хэмээн нэрлэх ба энэ хугацаа дуусах тун ойртсон. Бид Кали Юга болон шинэ эрин хоёрын зааг дээр ирээд байна. Хүний бодол, үйлдэл болон чиг хандлагад ихээхэн дэвшил гарах боловч ариун Галд хүн бүр эрхшээгдэж, Шинэ Эринд зориулагдан бэлтгэгдэх болно. Шинэ Амьдралд орох хүмүүс ухамсар, ёс зүйн өндөр түвшинд хүрсэн байх ёстой. Үүнийг “Дэвшил” буюу “Ascension” гэж нэрлэж байгаа юм.
Хэдхэн арван жилийн дараа Их Гал ирэх бөгөөд энэ нь дэлхийг шинэ мораль буюу ёс суртахуунаар өөрчлөх болно. Энэ хязгааргүй хүчтэй долгион/хэлбэлзэл сансрын уудмаас ирэх ба Дэлхийг бүхэлд нь хучих юм. Үүнийг эсэргүүцэх тэмцэл хийсэн бүхэн өөр тийш явах буюу орхих ёстой болно. Дэлхийн хүмүүс бүгд энэхүү хөгжил хувьслын ижил түвшинд хүрэхгүй ч гэсэн шинэ хэлбэлзлийг хүн бүр мэдэрнэ. Энэ шилжилт өөрчлөлт дан ганц Дэлхийд нөлөөлөөд зогсохгүй, бүх л орчлон, Сансрын уудамд /ensemble of the entire Cosmos/ нөлөөлөх юм.
Хүний хийж чадах хамгийн чухал зүйл бол Бурхны зүг харж, ухамсраа дээшлүүлж, өөрийн хэлбэлзлийг дээшлүүлэх ёстой. Энэ хүчтэй долгионыг ирэх үед өөрийгөө амар амгалан, зүй зохиролд байлгах ёстой. Миний яриад байгаа Гал нь манай гаригт шинэ нөхцөл байдлыг бий болгох бөгөөд энэ бүхнийг залуужуулан, ариусгаж, шинээр бүтээн босгох болно. Бидний зүрх сэтгэл уур уцаар, гомдол бухимдал, асуудал бэрхшээл, эргэлзээ, зөрчилдөөнөөс чөлөөлөгдөж, гэрлээр дүүрэх бөгөөд бүх зүйл сайжран дэвшиж дээшлэх юм. Бидний бодол, хандлага хүртэл ариусч, дэвшинэ. Сөрөг үйлдлүүд идэгдэж /үйлийн үрээр эдлэгдэж/ дуусаад устах болно.
Та бүхний одоогийн амьдрал маш хүнд шорон дахь, боолын амьдрал юм. Өөрсдийн нөхцөл байдлыг ойлгоод өөрсдийгөө чөлөөлөөрэй. Шоронгоос гараарай. Хүмүүс маш буруу жолоодогдож, их зовж шаналсан бөгөөд өөрсдийн жинхэнэ аз жаргал хаана байгааг ухаарахгүй байна.
Эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөж, хувьсан солигдоно. Газар хөдлөлтүүд үүний механик илрэл биш, түүний зорилго бол хүн төрөлхтний сэтгэл зүрх, оюун ухааныг сэрээх явдал юм. Тэд өөрсдийн алдааг ухаараад зогсохгүй энэ орчлон ертөнцөд ганцаараа биш гэдгийг мэдэх болно.
Манай нарны аймаг Сансрын нэгэн бүсэд нэвтрэн орсон байгаа бөгөөд энэ бүс нь устаж мөхсөн оддын ордын тоос болон үлдсэн бүс юм. Энэ бүс дэлхийн оршихуй амьд бүхнийг бохирдуулаад зогсохгүй манай галактикийн бусад оршин суугчид/оршихуйнуудыг ч мөн бохирдуулж хордуулж байгаа юм. Энэ хор уршигтай орчинд ганцхан нар/нарнууд л бохирддоггүй.
Одоо дэлхий дэвших чиглэлд орсон бөгөөд хүн бүр дэвшлийн хэлбэлзэлд зохицон дасах, ижилсэх хэрэгтэй.
Энэ чиг баримжаанд нийцэхийг хүсэхгүй байгаа хүн бүр ирээдүйд өөрт нь олгогдох сайхан нөхцөлд байх боломжийг алдах бөгөөд тэд хөгжлөөс хоцрон дахин шинэ дэвшлийн хэлбэлзэлд орохын тулд арван сая жил хүлээх шаардлагатай болно.
Дэлхий, нарны аймаг болон ертөнц Хайрын пульсийн дор шинэ чиглэлд орно. Та нарын ихэнх нь Хайр гэх зүйлийг өмчлөл бүхий хүч гэж ойлгодог бол үнэндээ бүхий л хүчээс хамгийн агуу хүчтэй нь юм! Таны амьдралын мөчлөг мөнгө эрх мэдлээс шалтгаалж байгаа бол мөнгө болон эрх мэдэл үргэлжлэн танд хүндлэгдэх болно. Ирээдүйд бүх зүйл Хайрын хүчинд захирагдаж, түүнд үйлчлэх болно. Гэвч хүн төрөлхтний ухамсар зовлон бэрхшээлээр дамжин сэрэх юм.
Библид дурдсан Зөнч Даниелын хэлсэнчлэн олон зүйл тохионо. Үер усны гамшиг, далайн хар шуурга, гал түймэр, газар хөдлөлтүүд ихээр тохиолдох бөгөөд цус ч ихээр урсана. Олон газар хувьсгал гарч, аймшигт дэлбэрэлтүүд газар авна. Ус байгаа газар газар бий болж, газар шороотой газар усанд автана.
Бурхан бол Хайр. Гэвч бид Дэлхий ээждээ буруу хандаж харьцсаны улмаас Байгалиас ирж буй шийтгэлийг амсах болно. Эдгээр гамшгийн дараа элит гэх үлдсэн хүмүүс Алтан Эрин, амар амгалан, хязгааргүй гоо үзэсгэлэнгийн эринд алхан орох болно. Тиймээс аймшиг зовлон бэрхшээл ирэх цагт итгэл, найдвар, амгалан байдлаа алдаж болохгүй. Яагаад гэвэл нэг үс унах хүртэл учиртай гэдэг. Урам зоригоо алдаж, ухрахгүйгээр өөрийгөө төгөлдөржүүлэн сайжруулах хэрэгтэй.
Та бүхнийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа талаар төсөөлөхөд ч хэцүү. Шинэ Дэлхий тэр өдрийг угтан авах болно. Хэдхэн арван жилийн дараа ажил хөдөлмөр илүү амар хялбар болох бөгөөд хүн бүр сүнлэг, оюунлаг мөн урлаг, соёлын болон бүтээлч зүйлд цаг заваа зарцуулах болно. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын асуудал зөрчил үгүй болж, аль аль нь хүсэл тэмүүллээ биелүүлэн амьдрах боломжтой болно. Хосын харилцаа харилцан хүндлэл, итгэл найдвар дээр тогтох болно. Хүн төрөлхтөн сансрын олон түвшинд нэвтрэн орж, галактик хоорондын харилцаанд хүрнэ. Тэд өөрсдийн үүрэг хариуцлагыг судалж, Ертөнцийн Эх Сурвалжид нэгдэхийн тулд Ариун Ертөнцийн талаар хурдан хугацаанд мэдэх болно.
Шинэ Эрин бол 6 дахь төрөлтний эрин юм. Та бүхэн урьдчилж үүнд бэлдэж угтаж авах хэрэгтэй. Зургаа дахь төрөлтөн Эрх Тэгш харилцааны /Fraternity/ санаагаар бүхнийг босгоно. Хувь хүний сонирхлын зөрчлүүд арилж, хүн бүр өөртөө Хайрын Хуульд захирагдаж буй эсэхээ шалгаж нягтлах болно. Зургаа дахь төрөлтнүүд Хайрын төлөөллүүд юм. Үүний тулд шинэ тив бий болно. Энэ нь Номхон Далайгаас нэгдэх бөгөөд Оройн Дээд /Most High/ өөрийн гэсэн газрыг Дэлхий дээрээ бий болгох боломжтой болно.
Энэхүү шинэ иргэншлийг үүсгэн бий болгох хүмүүсийг би “Хүмүүнлэгийн Ахан дүүс” гэх бөгөөд мөн “Хайрын хүүхдүүд” гэж нэрлэнэ. Тэд сайн үйлсийн төлөө сөхөрч нугарахгүй бөгөөд хүмүүн төрөлхтний шинэ төрлийг төлөөлнө. Хүн төрөлтөн том бие бүхий гэр бүлийг бий болгох бөгөөд хүн бүр тэрхүү биеийн эрхтэн мэт байх болно. Шинэ төрөлтний үед өнөөгийн хүний төсөөлж ч чадахааргүй түвшинд Хайр түгж, биеллээ олох болно. Дэлхий илүү зөөлөрсөн ч тэмцлийн хөрс байсаар байна. Гэхдээ харанхуй багассаар дэлхий түүнээс чөлөөлөгдөх болно. Хүмүүс Шинэ Амьдрал л аврал бөгөөд үүнийг сонгохоос өөр замгүй гэдгээ харах болно.
Зарим утга учиргүй биеэ тоосон нэг нь Дээд хуулийг зөрчсөн хуучин амьдралаа эцсээ хүртлээ үргэлжлүүлэх болно. Гэхдээ эцсийн дүндээ дэлхий тэдний эрхшээлд байх боломжгүй гэдгийг ойлгох болно.
Шинэ соёл гэрлээр гийж, гурван суурь зарчимд тулгуурлах болно. Эмэгтэй хүнийг хүндэтгэх /elevation of the woman/, номхон, даруу нэгнийг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалах.
Гэрэл, сайн сайхан, шударга ёс ялан дийлэх нь зайлшгүй бөгөөд цаг хугацааны л асуудал. Шашнууд ариусч цэвэрлэгдэх болно. Тэд бүгд Гэрлийн Агуу Их Багш нарын сургаалийн хэсгээс түгээдэг ч гэсэн гажуудсан суртлаар бүрэлзэж халхлагдсан. Бүх сүсэгтэн, итгэгчид бүх зүйлсийн эх сууринд Хайр байх ёстой гэсэн нэгэн зарчмыг хүлээн зөвшөөрч, нэгдэх болно. Хайр, Эрх Тэгш Ёс хамгийн нийтлэг суурь зарчим мөн!
Дэлхий удахгүй сансрын Цахилгааны хэмжээлшгүй хурдтай долгионд цохигдох болно. Одооноос хэдхэн арван жилийн /1944 онд хэлсэн/ дараа бусдыг уруу татаж, буруу чиглүүлсэн муу төрөлтнүүд/хүмүүс өөрсдийн зорилгоо биелүүлж чадахгүй. Тэд Сансрын Галд шингэхдээ эзэмшиж буй бүхнээ үүрч эдлэх болно. “Бүх махбод/оршихуй Бурхныг магтан хайрлах ёстой” байдаг учраас тэд ч наминчлан гэмших болно. Шинэ Амьдралыг хүлээн авахгүй хүмүүсээс Дэлхий Ээж маань салах болно. Дэлхий Ээж тэднийг ялзарч муудсан жимс шиг хаях болно. Тэд болон бусад гэмт хэрэгтнүүд энэ гариг дээр дахин төрөл авах боломжгүй болно. Зөвхөн Хайрыг тээж чадсан нь үлдэх болно.
Энэ дэлхий дээр хүн ба амьтны цус гараагүй газар үгүй байна. Тиймээс Дэлхий ээж цэвэрлэгээ хийх болно. Үүний шалтгаанаар газар усанд автаж, зарим нь уснаас ил гарч ирнэ.
Хүн төрөлхтөн ямар аюулд учраад байгаагаа мэдэхгүй байна. Тэд хоосон эд баялгийн хойноос гүйж, тав тух хайж хөөсөөр байна. Зөвхөн 6 дахь төрөлтний хүмүүс бүх амьтад/оршихуйн эрх чөлөөг хүндэтгэх эрхэм үүрэг зорилгоо ухамсарлан тэмцэх болно. Тэд ургамлын аймгаас /vegetal realm/ бий болгосон онцгой бүтээгдэхүүнээр өөрсдийгөө тэжээн тэтгэх болно. Тэдний санаа бидний амьдралд агаар гэрэл шиг эрх чөлөөтэй таран түгэх болно.
“Дахин төрөл аваагүй ”/Дахин төрөхгүй эсвэл урьд нь энд байгаагүй гэсэн хоёрдмол утгатай юм шиг/ гэдэг нь 6 дахь төрөлтний хүмүүсийг илтгэнэ. Хайрын төрөлтөн буюу ирж буй 6 дахь төрөлтний талаар хэлсэн үгсийг Айсэяа –ийн 60 дахь Бүлгээс уншаарай. /Isaiah Chapter 60/
Гамшиг зовлонгийн дараа хүн төрөлхтөн нүгэл үйлдэхээ багасгаж, билиг оюуны зам мөрөөр алхах болно. Дэлхийн уур амьсгал өнцөг булан бүрд зөөлрөн, хатуу ширүүн нөхцөл байдлууд дахин бий болохгүй. Ус, агаар хоёр ижилхэн цэвэрших болно.
Паразитууд устаж үгүй болно. Хүн төрөлхтөн урьд төрлөө санаж эхлэх бөгөөд өмнөх нөхцөл байдлаасаа чөлөөлөгдсөндөө баярлаж талархах болно. Тэд Бурхны Хайрын төлөө үйлчлэх болно.
Шинэ төрөлтнүүд өөрсдийгөө хөгжүүлж, цэцэглүүлэх сайхан нөхцлийг бий болгон сонсохыг хүссэн хүмүүст зориулж: “Бүү айгаарай! Одоо багахан хугацаа үлдсэн бөгөөд бүх зүйл сайхан болно. Чи зөв замдаа явж байна. Шинэ Соёлын зарчмаар амьдрахыг сонгосон хүмүүс ухамсартай ажил хийж, үүнд бэлдээрэй” гэж хэлэх болно.
Эрх Тэгш Байдлын санааны ачаар тун удалгүй дэлхий адислалтай сайхан газар болох болно. Гэвч үүнээс өмнө ухамсрыг сэрээхийн тулд олон гамшиг зовлон учрах болно. Олон зуун жил хуримтлуулсан муу үйл, нүгэл эдлэгдэж дуусах ёстой. Дээд Эх Үүсвэрээс ирж буй хүчтэй хэлбэлзэл хүмүүсийн үйлийн үрийг төлж барахад нь хувь нэмрээ оруулж түргэсгэнэ. Чөлөөлөлтийг хойшлуулж болохгүй. Хүн төрөлхтөн бэрхшээл/саадтай учрах нь зайлшгүй болсон бөгөөд хувиа хичээсэн би үзлээ хаях нөхцөлтэй зайлшгүй тулах болно.
Дэлхийн доор мөн гайхамшигтай зүйл бэлтгэгдэж байна. Хүний санаанд багтамгүй гайхамшигт хувьсал удахгүй байгальд гарч ирнэ. Бурхан Дэлхийг нөхөн сэргээхээр шийдсэн бөгөөд тэр үүнийгээ хийх болно! Шинэ эрин ирж, хуучин хуулийг шинээр сольж, Хайр дэлхий дээр ноёрхлоо тогтоох болно.”
Петер Дюнов 1944 он. Оливиер де Руврой 2003 оны 9 сард хөрвүүлэв.
Сурвалж : Be The Change Mongolia
Зочин · 2016/07/14
great