Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр товлосон цагаасаа хоёр цаг орчмын дараа эхэлж, шүрүүхэн өрнөв. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтжээ.


Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярина

Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих тухай асуудал ч ҮЗХ дээр хөндөгдсөн байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуралд Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт нар эсрэг санал өгсөн бол С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нарын долоон гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй юм.

Х.Баттулга Ерөнхийлөгч , Их хурлын дарга хоёрын булхайг дэлгэв


ҮЗХ-ны хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “Ерөнхийлөгч, Их хурлын дарга 2 намайг дуудаад Засгийн газрын гишүүнээс татгалзаад өргөдлөө өгчих тэгээд давхар дээлийг ярьцгаая гэж хэлсэн" хэмээсэн нь ҮЗХ-ны хурлыг улам хүчтэй болгож, тэднийг багийг хуулсан үйл явдал болов.

Л.Наранбаатар: Шинэчлэлийн ЗГ-ыг огцруулсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож намаасаа хөөсний дараа ҮЗХ-ийг эхлүүлсээр эхэлнэ

АН намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр “Туушин” зочид буудлын танхимд хүчтэй дүрэлзэж байсан бол цахим ертөнцөд ч энэ асуудал олны анхааралд байв. Энэ үеэр АН-аас хөөгдсөн зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал намын дарга руугаа оймс шидэж, огцор хэмээн бухимдлаа илэрхийлж улмаар намаасаа хөөгдсөн Л.Наранбаатар “АН-ын шинэчлэл нь намын үндсэн дүрмээ мөрдөхөөс эхэлнэ буюу Шинэчлэлийн ЗГ-ыг огцруулсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож, намаас хөөсний дараа ҮЗХ-ийг эхлүүлсээр эхэлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь цахим ертөнцөд олон хүний талархалыг хүлээгээд байна.

АН-ын ҮЗХ өнөөдөр 11.40 цагаас эхэлнэ

АН-ын ҮЗХ өнөөдөр 11.40 цагаас эхлэхээр болж, түр завсарласан. ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох, Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

www.24tsag.mn