Хотын даргын шийдвэрээр хууль зөрчиж барьсан барилгыг буулгана
2016/07/27
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан барилгыг буулгахаар болжээ. Тус барилга нь дөрвөн давхар барилга бөгөөд иргэн Ц.Оюунцэцэг барьсан аж.
Уг барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөнийг барьж эхлэхэд нь болон түүний хойно удаа дараа анхааруулж, хуулийн дагуу 250-500 мянган төгрөгөөр торгосон ч ажлаа үргэлжлүүлсээр дуусгажээ.
Ийнхүү Мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага, торгууль, оршин суугчдын эсэргүүцлийг тоохгүй хууль зөрчиж барьсан барилгыг цаашид ч нураана гэдгээ үүгээр мэдэгдлээ
Зочин · 2016/07/27
okay
Тунгалаг П. · 2016/07/27
Уучлаарай, Батболд даргаа. Би Чингэлтэй Дүүргийн Бага Тойруугийн 4 хорооны иргэн П.Тунгалаг байна. Манай 23а байр нь яг хүнсний 4-р дэлгүүрийн ард байрладаг юм. Манай байрны баруун талд нэгэн байр байр эхлээд өнөөгийн байдлаар 10 жил болж байна, одоогийн байдлаар эзэнгүй, манай байр нар үзэхгүй болоод 10 жил болж байна. Та энэхүү асуудлыг шийдэж өгөөч.