Т.Цогтыг ялаас чөлөөлж, Г.Маралмаад 23 жил оноов
2016/07/28
-Т.Цогтыг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ-
Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгдэж нас барсан ноцтой хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нд гарсан юм.
Уг хэрэгт талийгаач охины аав Т.Цогт, хойд ээж нь болох Г.Маралмаа нарыг буруутган шалгаж эхэлсэн билээ. Хэргийг жил тойрон шалгаж, гурван шатны шүүхээр дамжсаны эцэст өчигдөр дахин анхан шатны шүүхээр оров.
Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа нарт 22 жилийн ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн юм. Харин Улсын дээд шүүх мөрдөн байцаалт дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мөрдөн байцаалтад буцаасан.
Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр тэднийг дахин шүүжээ.
Мөн охиноо тарчлаасан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэмээн үзжээ. Шүүгчид хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн Т.Цогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Харин Г.Маралмааг хүнийг онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 25 жилийн ял оноожээ.
Ингэхдээ түүнийг өнгөрсөн наймдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хоёр жилийн ялыг өршөөн хэлтрүүлж, үлдсэн жилийг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн түүнийг 4.6 сая төгрөгийг талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргалд хохиролд нөхөн төлөхийг шүүх даалгажээ.
Зочин · 2016/07/29
yyyuuu vee. tsogt tegeed zugeer l tsagaadaad ymarch xariutslaga bxgui yu.u ymar shuux vee.
Зочин · 2016/07/28
nice