Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе! За тэгэхээр ийм байна л даа залуучуудаа, за ер нь бол охидуудаа гэчүүү л арай онох байх. Учир юу вэ гэвэл охидууддаа хандаж хэлэх хэдэн үг байнаа.

Та нар өөрсдийгөө нэг хардаа… Бие биенээ хардаа, ярьж хэлж байгаа зүйлээ нэг сонсдоо, хийж байгаа зүйлээ нэг эргээд хардаа… Юу нь болохгүй байна гэж боджийно уу тэгвэл болохгүй зүйл маш их байна. Орой хорооллын эсүүл сансарын ч юмуу ер нь хүссэн захын нэг бааранд ороод харахад манай залуучуудын (охидууд) байгаа байдал нь үнэхээр гомдомоор юм. Өмнөөс нь нүүр бөгс 2 зэрэг улайгаад. Тэр өмссөн хүвцас нь байгаа байдал нь өөрсдөөсөө ичээч л гэж хэлэе!

Та нар бүгдээрээ чихдүүлэе л гэж ордоггүй юм болуул өмссөн зүүсэндээ жаахан мэдрэмжтэй ханд л даа… Хөхнийхөө талыг нь гаргачихсан, бөгсөө байдгаараа оцойлгоод, нүүрээ дарвайтал будаад, явж чадахгүй байж тайзны гутал өмсчихсөн (12 см өсгийтэй гутал) тэгээд тэр бүжиглэж байгааг нь харах ч юм биш “эээ базарваань”….

Урд нь турба тавьчихвал тайчигч шиг л байх юмдаа. Том хөхтэй харагдлаа гээд чи хэн нэгэн залууд сайхан харагддагүй юм энгэр чинь задгай байлаа гээд чи дур булаам харагддагүй юм бөгс чинь том байлаа гээд чи гоё харагддагүй юм, нүүрээ “дарвайтал” будлаа гээд чи хөөрхөн харагдахгүй харин чи яг л намайг дагуулаад яваач чамтай унтая л гэсэн зүйлийг үгээрээ биш, байгаа байдал чинь илэрхийлээд байна. Тэгээд хэдэн залуу чихдэх гэж хоргоосныг нь их юманд санаж тэнгэрт хөөрөхөө одоо боль зөвхөн бааранд ч биш гадуур ч гэсэн тэгж шөнийн ажилчин шиг хувцасладагаа больчих үнэхээр эмэгтэй хүн шиг үнэхээр дур булаам байя гэвэл нууцлаг, ялдам, ихэмсэг, даруухан бай ийм эмэгтэй хүн л эрчүүдийг хайлуулдаг юм бүсгүйчүүл минь. Тэрнээс биш чи том сайхан хөх өгзөгтэй, см зузаан пүүдэртэй байлаа гээд амжилт олох нь юу л бол. Харин сайхан чихдүүлэе гэвэл наадах чинь сайхан санаа за энэ 1т.

2т гэвэл та нар наад эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдэг нэр хүндээ халаасанд багтчихааар жижигхэн ч гэсэн бодооч!!! Ээж аав чинь та нарыг бааранд үсээ сэгсэлзүүлж, архи ууж, тамхи тат гэж лав мөнгө өгдөггүй л байлтай. Чи өөрөө мөнгө олсон байлаа ч зүгээр олоогүй л байлгүй, хөлс хөдөлмөр чинь шингэсэн зүйл шүүдээ… Яахав хааяа нэг найз нөхөдтэйгөө ч юмуу хамт олноороо “шоудах” сайхан л даа. Гэхдээ аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг юм, жаахан завсарлагтай баймаар санагдахгүй л байна уу ер нь? Тамхи татлаа гээд тачаангуй харагдах чинь юу л бол. Согтуу байлаа гээд хөөрхөн харагдана гэдэг бол бүүр худлаа шд. За яах вэ ууж идэж, наргиж цэнгэж бололгүй л яахав гол нь хэм хэмжээтэй!!! Тасараад ш***уулж байхдаа сэрэхээргүйгээр нам болдогоо л ядаж больчих хэрэгтэйшд ай? За больё ядаж эрүүл байхдаа гэгээн цагаан өдөр олон нийтийн газар бие зөв авч яваад л сурчих гуйя. Тас тас хийтэл инээгээд л унтсан хэвтсэн, уусан тасарсанаа яриад л хуруунаасаа том тамхи зуучихсан… Арай л бишэээээ! Миний Монголын хацар гоо охид минь нэр, цус, элэг 3аа цэвэр эрүүл байлгая.