Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй нэг эрээс болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан. Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжин шөнө Баянгол дүүргийн  XV хорооны нутаг дэвсгэрт иргэн Э-г гэрийнхэн үүдэнд онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм.  

Сэжигтэн Ц.Баттуяад нь хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа хутгаар сийчэн хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.

Ц.Баттуяа нь анхны мэдүүлэгтээ ““Би жирэмсний амралтаа аваад гэртээ хоёр настай хүү болон ахынх  нь  хамт асардаг. Гэтэл нөхөр маань талийгаачтай уулзаж учирч байгаа гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь ч бидний амьдралд нөлөөлж, нөхөр маань хүүхдүүдээ ч,  намайг ч  хажиглах болсон. Би өмнө нь хэд хэдэн удаа Э-тэй ярьж, нөхрөөс минь холбоогоо таслахыг гуйсан, уулзаж ярилцахыг хүссэн. Гэвч тэр бүсгүй гуйлтыг минь хүлээн аваагүй. Тэгээд л тэвчээр алдран, архи ууж, зоригоо чангалж байгаад гэрийнх нь үүдэнд очиж уулзсан. Уулзсанаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харсан чинь миний гар цусанд хутгалдсан байсан” гэж өгсөн байдаг.

Одоогоор Ц.Баттуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа. Тус зүйл ангид өс хонзонгийн сэдлээр хүнийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн заасан байдаг. Тиймээс түүнд хуулийн дагуу 25 жилийн ял эсхүл цаазын ял оноох заалттай. Гэвч манай улс эмэгтэй хүнд цаазын ял оноодоггүй учраас 25 жилийн ял оноох бололтой.

 

Хоёр бүсгүйн амьдралаар тоглосон эр хэн байв

Батболд нь талийгаач Э-тэй үерхэх болж, Ц.Баттуяагаас салжээ. Батболд талийгаач бүсгүйтэй саяхнаас нэг гэрт орсон бөгөөд үүнээс болж дээрх балмад хэргийг үйлдсэн гэдгээ нэгэнт хүлээгээд байгаа билээ. Талийгаач Э-д Батболд нь нэлээд үнэтэй Волксваген Таурег маркийн автомашин бэлэглэсэн байна.  Д.Батболд Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг. Эрдэс баялаг, эрчим хүчний яам байхад Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө татварын хэлтэст ажилладаг байжээ.   

Түүнчлэн хуульч мэргэжилтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яам салахад Ашигт малтмалын яаманд үлдэж Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байсан  гэдэг.

Тэрбээр гурван жилийн өмнө Ч.Туяа хэмээх татварын байцаагч бүсгүйтэй танилцаж нэг гэрт амьдрах болсон ч Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болсныхоо дараа сэтгэл нь хувирч өөр бүсгүйтэй явах болсноос Ч.Туяа Д.Батболд нарын хооронд хагарал үүсчээ. Маргалдах болгондоо Ч.Туяа нь “Тэр хүүхнийг чинь ална” хэмээдэг байсан тухай Д.Батболд мэдүүлсэн байна.   

 

Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэр бүл байдаг. Гэтэл хоёр эмэгтэйн дунд гүйж нэгийг нь ялтан, нөгөөг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Д.Батболд уснаас хуурай гарлаа.

Х.Даваа