Д.Отгондалай олимпийн мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болзол хангалаа
2016/08/13
“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбабизыг 3:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрээр энэ сарын 15-ны өдөр Францын боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдана.
Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж, хоёр дахь даваанд Нидерландын боксчин Энрико Лакрусыг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм. Ийнхүү Д.Отгондалай үлдсэн гурван боксчин болон монголын бусад тамирчинд итгэл, урам зориг өгч, хүрэл медалийн болзол хангаж, Риогийн олимпийн мөнгөн медалийн төлөө Францын боксчинтой өрсөлдөхөөр болов.
Д.Отгондалай нь 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн. Олимпийн дэвжээнд анх удаагаа хүчээ сорьж байгаа.
Дашрамд дуулгахад, "Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор манай 6 боксчин хүчээ сорьж байгаагаас 4 боксчин тулаанаа үргэлжлүүлж байна.
Bold · 2016/08/13
Mongolyn undesnii TV Otgondalaigiin bichlegiig davtaj uzuuleech ee! Guij bna!