Өнөөдөр 14.00 цагт Нийслэлийн Иргэний    танхимд томоохон зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэдийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр оролцох юм байна. "Нарантуул" болон "Да хүрээ", "Зуун айл" барилгын материалын захыг хотын зах руу нүүлгэх ажлын хүрээнд уг хэлэлцүүлэг болох юм байна.

Х.Даваа