Энэ сард зургаан уулзвар ашиглалтанд орно
2013/10/07
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүндээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээжээ.
Гэмтлийн эмнэлгийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзварын ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа аж.
Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчит гэсэн бетон түшиц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан байна.
Мөн Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийн зорчих хэсгийг нээж, Циркийн арын уулзварын өргөтгөтгөлын ажил дуусч, одоо тэмдэг тэмдэглэгээний ажилдаа орсон байна.
Дээрх уулзваруудын замын тэмдэг тэмдэглэгээгүй цээж, явган зорчигчийн зориулалтын зам, орчны бусад тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд бүгд гэрээт хугацаандаа дуусна гэж гудамж төслөөс мэдээлэл өглөө.
Х.Даваа
Зочин · 2013/10/08
За пр хийхээ болио. ямар ч л байсан заслаа
Зочин · 2013/10/08
1 дүгээр хороололын арын зам хийж байгаа байгууллага мундаг байгууллага байна даа. маш богино хугацаанд амжууллаа даа. Саппорог хийсэн байгууллага ч тэр маш сайн маш хурдан ажилласан. харин 25-ын уулзварыг хийж байгаа компани бол жаахан тиймхэн л байна даа.
Зочин · 2013/10/08
saihan saihan
Зочин · 2013/10/08
saihan saihan