Өнөөдөр дэлхийн шууданчдын өдөр тохиож байна. Харин манай улсын хувьд одоогоос 80 гаруй жилийн өмнө анх морзын дохиог ашигласнаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Өчигдөр Монголын шууданчдын баярын өдөр байсан юм. Дэлхийн улс орнуудад шуудан бол зайлшгүй шаардлагатай, нийтийн хэрэглээ болсон үйлчилгээ юм.

Өнөөдөр болох энэ өдрийг Германы хотууд нэгдсэн журмаар тэмдэглэхээр болжээ. Түүнчлэн 1945-1970 оны хуучин Германы аж амьдралыг харуулсан долоон төрлийн багц маркийг анх удаа үзэсгэлэнд тавихаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлсэн юм.

Өнгөрсөн жилийн хувьд тус улсын хот тус бүрээс шалгарсан маркаар үзэсгэлэн гаргасан байна.

Х.Даваа