Хэмнэлттэй зуухыг ашиглаагүй бол торгоно
2013/10/08
Цэвэр агаар сангаас сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй зуухыг нийслэлийн хэмжээнд 121.000 айл өрхөд тараагаад байгаа юм. Харин энэ жил Багахангай, Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн айлуудад тараахаар болжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр дундажаар 45000 айл өрхөд тус зуухыг тараах гэнэ. Гэвч зарим айл өрхүүд хөнгөлттэй үнээр авсан зуухаа цааш нь дамлан зардаг болсонтой холбоотой гэж зарим хүн үзсэн учраас айл өрх бүрт шалгалт хийх, хэмнэлттэй зуухыг ашиглаагүй иргэдийг торгохоор болсон байна.
Х.Даваа