Өнөөдөр "Мөнхийн цэцэг" үзэсгэлэн нээгдэнэ
2013/10/09
Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулсан "Мөнхийн цэцэг" амьд цэцгийн үзэсгэлэн өнөөдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
“Кимжөнирхва” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй үзэсгэлэнд солонгосоос авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг тавигдах юм байна. Мөн тус үзэсгэлэнгээс дэлхийн цэцгийн нийгэмлэгийн "Цэцгийн хаан" шагналт Кимжөнирхва цэцгийг харж болох юм. Уг цэцэг нь Бегониа буюу хайтан цэцгийн бүлэгт багтах олон наст цэцгийг анх Японы нэрт цэцэгчин Гамомододэрү ургуулж, 1988 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Жөн Ирт бэлэглэсэн тул Кимжөнирхва хэмээн нэрлэжээ. Хөрсөнд суулгаснаас зургаан сарын дараа ишин дэх арав гаруй навчнаас нь цэцэг ургаж, хамгийн өндөртөө 30 см хүрдэг байна. Цэцгийг ургуулахдаа өдөр 15-22, шөнө 9-10 градусын дулаанд байлгаж, 13-14 цаг нарны болон цахилгааны гэр лээр хангах шаардлагатай байдаг гэнэ.
Цаашид энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж олсон орлогоо өнчин хүүхдүүдэд хандивлах зорилготой ажээ.
Х.Даваа