"Эмоци" продакшн шинэ тоглолтынхоо хөшгийг энэ сарын 19-нд нээнэ
2016/09/08
Монголын хошин урлагийн хамгийн отгон нь хэдий ч хамгийн олон үзэгчдийг байлдан дагуулдаг "Эмоци" продакшны хамт олон тун ч завгүй шаргуу ажиллаж байгаа гэнэ.
Тус хамтлаг шинэ тоглолтынхоо хөшгийг энэ сарын 19-нд нээхээр товоо зарлалаа.
Энэ удаагийн тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй болох бөгөөд жүжигчин МУСТА Б.Баатархүү, МУСТА Г.Нарансолонго, МУСТА Төтө буюу Д. Түвшинтөр, МУСТА ТЭМКА буюу С.Тэмүүжин, МУСТА Мөөжиг, МУСТА Ганбаа буюу Ц.Ганбаяр, МУСТА Отгоо буюу Б.Отгонтуяа, МУСТА Л.Сөрөлт, Г.Эзэнмөнх, Цогтбаяр, Ариунаа болон залуу уран бүтээлчид оролцоно.
"Эмоци" продакшн нь өмнө нь үзэгч, фэнүүддээ "Инээмсэглэл мандтугай", Амьдрал тэр чигээрээ шоу”, "Амьдралд стресс хэрэггүй" шоу, “Эрчүүдийг Уучил” зэрэг шоу тоглолтоо хүргэж байсан билээ.
О.Ариун
Зочин · 2016/09/08
okay