"Эерэг хандлага-Эрүүл оюутан" өдөрлөг зохион байгуулагдана
2016/09/20
Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны 9-р сарын 20-нд буюу өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” өдөрлөг зохион явуулахаар төлөвлөжээ.
Тус өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд МУ-ын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ зэрэг байгууллагын албаны хүмүүс оролцохоос гадна оюутан, залуучуудын сонсох дуртай “Uvertura”, “Extasy”, “Мотив” хамтлаг болон залуу дуучин Болд, Чулуунчимэг, “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх болжээ. Өдөрлөгийн үеэр оюутнуудын дунд өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж, тэдэнд чиглэсэн хувь хүний хөгжлийн болон эрүүл мэндийн сонирхолтой лекцүүд зохион байгуулах юм байна.
Энэхүү “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” өдөрлөгт оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зочин · 2016/09/20
okay