Бид хөх томруулах янз бүрийн бүтээгдэхүүн, дасгал, аргууд байдгийг мэднэ. Харин тэднээс жаахан ч гэсэн үр дүн гардаг нь батлагдсан, өөрөөр нь томруулах дараах 4 аргыг сонирхуулъя.

Жин нэмэх
Мэдээж жин нэмэгдэхийн хэрээр таны хөх томорно. Учир нь таны хөхний ихэнх хэсгийг өөхлөг эсүүд бүрдүүлдэг. Тиймээс таныг жин нэмэхэд биеийн энэ хэсэг хамгийн түрүүнд томордог. Түүнээс гадна жин хасахад хамгийн түрүүнд шуугддаг эрхтэн бол хөх юм.

Жирэмслэлтээс хамгаалах эмүүд
Жирэмслэлтээс хамгаалах эм таны хөхний хэмжээг мэдээж тэгтлээ томруулахгүй. Гэвч олон бүсгүйчүүд хоёр сар эм уусны дараа хөх нь урьдынхаасаа илүү "дүүрэн", том санагдах болсон хэмээн нотлон хэлж байна. Энэ нь тэдний авч буй гормоны нөлөөтэй холбоотой байж болзошгүй ажээ. Гэвч хөх томруулах зорилгоор эм уухыг ямар ч мэргэжлийн эмч зөвлөдөггүй.

Цээжний булчингийн дасгал
Бид цээжний булчин хөгжүүлэх олон дасгал мэднэ. Хоёр гараа зөрүүлж бариад цээжиндээ түлхэлт өгөх, алгаа эргүүлэн хавсраад шахах гэх мэт. Иймэрхүү дасгалууд таны хөхийг төдийлөн санасан хэмжээнд танв хүртэл томруулахгүй. Учир нь дээр дурдсанаар хөх нь өөхлөг эсээс тогтдог эрхтэн. Гэвч цээжний булчин бол хөхний "суурь, фундам" нь учраас, энэ дасгалууд таны хөхийг бага зэрэг төвийлгөн том харагдуулах боломжтой.

Хүүхэд төрүүлэх
Жирэмслэлтийн үеэр таны хөх бүтэн размераар томордог. Мөн хөхүүл хүүхэдтэй үед хоёр размераар томрох тохиолдол ч бий. Харин хүүхдээ хөхөөр хооллохоо больсны дараа таны гормоны хэмжээ хэвийн байдалдаа эргэж орсноор, хөх тань эргээд хэвийн хэмжээндээ орно.

Бидний дунд гараараа массаж хийвэл, эсвэл шар айрагны хөөс уух нь томруулах нөлөөтэй гэх зэрэг олон цуу яриа байдаг. Мөн хөх томруулдаг дасгалын аппаратууд, ургамлын гаралтай гэх бүтээгдэхүүнүүд ч олон. Тэднээс гэвч 100 хувь батлагсан нь үгүй. Найдвартай томруулах арга нь гоо сайхны мэс засал, имплант, гель зэрэг гадны биетүүдийн тусламжтайгаар хийгддэг учир харшил, эсвэл гаж нөлөөний эрсдэл ихтэй. Тиймээс эцэст нь хэлэхэд өөрийнхөө хөхний хэмжээнд сэтгэл хангалуун байж, дээрх түр зуурын боловч, жаахан ч гэсэн томрууладаг аргуудыг хэрэглэн өөдрөг амьдарсан нь өлзийтэй бололтой.