Монгол Бөхийн Өргөөнд 17 цагт Монголын шилдэг 7 тулаанч, Японы шилдэг 7 тулаанчтай халз тулалдах юм.

Анх удаа Монгол Улсаас холимог тулааны дэвжээн дээр эмэгтэй тамирчин гарч тулалдах гэж байна.

Мөн хамгийн зэрлэгт тооцогддог UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд энэхүү тэмцээнд зөвшөөрөгдөж байгаа. Энэ удаад ганц хориглосон зүйл бол дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх техникүүд л байна. Бусад бүх техник зөвшөөрөгдсөн байгаа.

Тэмцээний үеэр ямар нэгэн байдлаар цаг сунгахгүй, таван минутын хугацаатай гурван үе тоглоно. Үүгээр ялалт, ялагдал шууд шийдэгдэнэ.

Тэмцээны тасалбарыг Монгол бөхийн өргөөний үүдэнд болон касс мөн www.easyticket.mn –ээр онлайн захиалга хийх боломжтой дээр гэртээ хүргүүлэх боломжтой юм.

Тэмцээн одоо 17:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох юм. Мөн тэмцээний үеэр манай улсаас оролцож буй долоон тамирчнаас гадна Кикбоксын дөрвөн тамирчин чансаа ахиулах тулаан хийх юм байна.

Та бүхэн Монгол тамирчидаа уухайлан дэмжиж урам нэмэхийг хүсэж байна.

 

М.Буянжаргал