“Амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Валерия Лукьянова Монголд зохион байгуулагдаж буй "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдсан юм. Дэлхийн 60 орны мисс бүсгүйчүүд есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 9-нд Монголд болох олон улсын нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, өрсөлдөнө. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон ажээ.

 

”Амьд барби” буюу В.Лукьянова зурган илэрцүүд

”Амьд барби” буюу В.Лукьянова зурган илэрцүүд