Өчигдрийн байдлаар 2292-2295 хүрээд байсан ам.долларын ханш буурч өнөөдөр Найман шарга валютын захад 2270 ханшаар худалдаж авч, 2280 ханшаар худалдаж байна.

 

Харин банкуудын хувьд 2274-2276 ханшаар худалдаж авч, 2286-2288 ханшаар худалдаж байна.

 

Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна. Сүүлийн үед зах зээл дээр ханшийн хөдөлгөөнөөс ашиг хийх сонирхол зах зээл дээр нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байгаа бөгөөд энэ нь ханшийг огцом өсөх, огцом буурахад нөлөө үзүүлж байна.

 

Харин юаний ханшийн хувьд ам.долларын ханшийн хөдөлгөөнийг дагах хандлага ажиглагддаг бөгөөд одоогийн байдлаар найман шарга валютын захад нэг юанийг 341 төгрөгөөр авч 342,5 төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх өдрөөс 1,5-2 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

 

Монголбанк болон Сангийн яамны албаны хүмүүс АНУ-ыг зорьж Олон улсын валютын сангаас “Стэнд бай”хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор валютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлт дээр үндэслэн ханш буурч байгаа гэсэн мэдээлэл зах зээл дээр байна.