"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ
2016/10/07
"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ
Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хрлбоотой асуудал УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр дахин сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариуллаа.
Монгол Улсын Засгийн газар 2016.10.05-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал өмнөх Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн мэдлийн 51 хувь нь хувийн мэдэлд шилжсэнийг засах, Сангийн сайд, Гадаад хэргийн сайдын хууль зөрчсөн байх магадлалтай тушаалыг хүчингүй болгох, улмаар бүх мэдээллийг УИХ-ын чуулган, хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод хүргэхээр болсон билээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хайцаалахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266 тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тодотгов.
Иймээс Засгийн газар энэ сарын тавны өдрийн хуралдаанаараа 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй болсон шийдвэрийг хүчингүй болгож, 51 хувь нь төрийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх, компанийн дүрмийг шинэчлэн батлах, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг шийдвэр гаргасан юм.
Зочин · 2016/10/09
эдгээр хүмүүс үйлийн үр гэж байдгийг мэддэггүй юм болов уу.Яасан шунал нь шулам болсон амьтад ве. Монголыг тэжээдэг үйлдвэрийг өөриийнх нь хөрөнгөөр хэдхэн Элбэгдорж,Сайханбилэгтнүүд авчихаад яаж хүний нүүр хараад худлаа яриад байж чаддаг байна аа
Мяагаа · 2016/10/08
Хурдхан шалгах хэрэгтэй. Энэ өмнөх засгийн газрын хэдэн мангуу юу хийчихсэн юм бэ? Ард түмний хөрөнгөөр дураараа дураараа дургих эрхийг хэн тэдэнд олгосон юм бэ? Хуйвалдааны шинжтэй эд юм биш үү? Шалгалтын дүнг маш ил тод зарлах хэрэгтэй. Хэрэв үнэхээр буруу үйлдэл хийсэн нь нотлогдвол эздийг нь хайр найргүй шийтгэх хэрэгтэй. Эрдэнэбат гэдэг нөхөр нэг л ухаантай дүр эсгээд байдаг юм билээ. Тэр будлиантай асуудлыг боловсруулж оруулсан эзэн нь юм байна. Яамнаас уг материалыг гардан боловсруулсан нөхдийг дуудаж тодруулга авахаа мартав. Хэний даалгавраар, хэдийд ийм юм боловсруулж хэнд өгсөн юм бол. Учир нь дороо олдоно доо. Хууль зүйн яам, ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн нөхдүүд ч үүнд буруутай. Ямар санал өгснийг яам бүрээр нь гаргаж мэдээлэхээ мартав.
Зочин · 2016/10/07
Юу гэсэн үг вэ 27 настай хүүхэд монголын далан жилийн бүтээн байгуулалтыг яахаараа өмчилдөг юм дээр нь асгатын мөнгөний орд полимелитын 5 орд 130 асар бэялагтай лицензийг эзамшинэ гэнэ галзуурч байна ард түмэн минь ийм булай юмыг хагас зужн жил наслахдаа үзсэнгүй засгийн газар ард түмний өмнө өртэй энэ бузар амьтдыг шийтгэ чаддаггүй юмбол ард түмэнд нэр устай нл зарла оролцсон хүн бүрийг
bat · 2016/10/07
erdenetee bytsaaj mongoliinxoo ard tymenii medeld ogox xeregtei cain thalgaarai ta byxniig demjij bn
АРД ТҮМЭН · 2016/10/07
Зөв шударгаар шалгадаг байгаадаа