БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр Мүүний шашинтай нэр холбогдож, ажлаа өгөх өргөдлөө өгч байсан билээ.

 

Тэгвэл түүнийг МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр томилсон байна. Б.Насанбаяр өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өдрөөс шинэ ажлаа хүлээн авсан талаар Мүүнтэй тэмцэгч Э.Цэрэн олон нийтэд дэлгэж, "Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна" хэмээн уриалав.

 

Тэрбээр энэ талаараа "За МУБИС-ийг самрах ажилд Б.Насанбаяр Захирал Мөнхжаргалын хамт мордов. Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна! Түрүүчийн хийсэн Цөм хөтөлбөр, их дээд сургуулийг шинэчлэх нэртэй хөтөлбөрөө тайлагнаж бүр торны цаана суух ёстой бусуу? Насанбаяр Мүүний байгууллагуудын ажлаа дагнаж хий, хэн ч барьж идэхгүй.., Одоо ардын хүүхдээр ахин тоглоод юу гэхэв. Шайр шайр шайр.., 2016.10.12" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

24tsag.mn