Зургаан удаа буудсан этгээдийг саатууллаа
2013/10/20
Налайх дүүргийн хоёрдугаар хороо, “Mustang” баарны гадна энэ сарын 18-ны өдөр машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, хохирогчийг Баянгол дүүргийн иргэн болохыг тогтоосон юм.
Хохирогч Э-г толгойд нь дөрөв, цээжинд нь хоёр удаа буудан амь насыг нь хохироосон байжээ. Тэгвэл хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж өнгөрсөн амралтын өдөр хэрэгтэнийг саатуулсан байна.
Мөн хохирогчийг буудсан бууг нь хураан авч эд мөрийн баримт болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр, залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгагдаж байсан аж. Цагдаагийн байгууллагад хүн нас барлаа гэх дуудлагыг тус баарны дээд давхарт байрлах зочид буудлын үйлчлэгч өгсөн бөгөөд тэрбээр буудлын гурван номерт хоёр залуу орсон. Гэтэл удалгүй араас нь хоёр эмэгтэй дөрвөн залуу орж ирсэн. Тэд нөгөө хоёр залуу байгаа өрөөнд орчихоод шуугилдаад байсан. Тэгэхээр нь “Энэ хоёр хүний өрөө, бусад хүмүүс нь гар” гээд буудлаас гаргасан юм. Ингээд удалгүй хоёр цаг орчмын дараа нэг залуу хаалгыг нь хүчтэй балбаж танай буудлын өмнө үхсэн хүн байна гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэв.
Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхад гарсан хүн амины хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд. Талийгаач Э нь цагтаа “Яармагийн гурван бүдүүн” гэдгээрээ алдартай байсан ах дүү гуран “атаман”-ы Мөөнөөгийнх нь хүү гэнэ. Харин энэ хэргийн сэжигтэн Алтансүхийн Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Sun town” баарны эзний хүү юм байна. А.Мэндбаярын аав нь банкны О.Чулуунбаттай нэлээд ойр нөхөрлөдөг нэгэн гэх. Алтансүхийн Мэндбаяр маш хөдөлгөөнтэй залуу бөгөөд урагш Бээжин, Гонгконг, Сингапур зэрэг газарт очиж хулгай хийдэг нөхөр байсан гэж мэдэх нэг нь ярьж байгаа юм. Түүнийг цагдаагийнхан нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоож, шуурхай ажиллан баривчилжээ. Бидний авсан мэдээллээр А.Мэндбаяр гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан байжээ. Тэрээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригдсан байна
HOR · 2013/10/22
XORIIG XOROOR DARJEE GEJ UILIIN UR GEJ MUUSAIN .........D
Зочин · 2013/10/21
zlaa 2laa l ungursun tsag shd yas yrival san bn gdg n tohiromjtoi bn ** bha
Зочин · 2013/10/21
kk shuurhai ajillaj geed SEJIGTENG gedeg ug nemtsen bol boloh bj de
Зочин · 2013/10/21
kkkk harin tiim ee. yunii tuhai bichij baisnaa martchihsan bololtoi.
Зочин · 2013/10/21
Тэгвэл хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс гадна Улсын мөрдөн байцаах газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж өнгөрсөн амралтын өдөр саатуулсан байна. Hergiig saatuuljee. Bodoj bichhed yadag bainaa.