Нийслэлийн хэмжээнд сонгогчийн ирц 30.9 хувьтай байна
2016/10/19
Нийслэлийн сонгуулийн ерөнхий хорооноос 17 цагийн байдлаар дүүргийн ИТХ-ын сонгуулийн
ирцийн талаарх мэдээллийг өглөө.
Нийслэлийн хэмжээнд сонгогчийн ирц
30.9 хувьтай байна. Дүүргүүдээр тодруулбал, Багахангай дүүрэгт сонгуулийн ирц 52.7, Баянгол дүүрэгт
32.9, Баянзүрх дүүрэгт 29.1,
Налайх дүүрэгт 38.3,
Сонгинохайрхан дүүрэгт 27.9, Сүхбаатарт
дүүрэгт 34.5, Хан-Уул 34.3, Чингэлтэй дүүргийн ирц 28.6 хувьтай
байна.
Иргэн таны саналыг 22:00 цаг хүртэл авна. Тиймээс иргэд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцон
саналаа амжиж өгөөрэй.