“Надыын аав мангар” маргааш нээлтээ хийнэ
2016/11/10
“Мөнх-Өлзий” энтертайнментийн ээлжит бүтээл “Надыын аав мангар” Монголын уран сайхны инээдмийн, драм төрлийн киноны албан ёсны зурагт хуудас болон трайллер гарчээ. Тус киноны найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ, продюсероор Д.Түвшинтөр нар ажилласан байна.
Кино зохиолыг Ө.Мөнх-Эрдэнэ, Б.Загдсамбар нар хамтран бичсэн бол зураглаачаар Н.Батбаатар ажиллажээ. Дүрүүдэд Д.Түвшинтөр, Э.Энхтүшиг, Д.Одзаяа нар тоглосон байна. “Надыын аав мангар” кино удахгүй үзэгчдийн хүртээл болох ажээ.
Хэдийгээр Монгол хэлний үгсийн санд надын гэж үг байхгүй ч ярианы хэллэгт байдаг. Гол төлөв хүүхдүүд миний гэдэг үгийг ийнхүү хэлдэг болохоор ярианы хэллэгээр киноныхоо нэрийг өгсөн гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.
Эхнэрээ нас барсан гэдгийг хүүдээ ойлгуулж чадахгүй байгаа ч хүүхдээ сайн хүн болгохын төлөө бүхнээ зориулж бжй аавын дүрд Д.Түвшинтөр тоглосон бөгөөд энэ нь түүний анхны гол дүр гэнэ. Үзэгчдийн хайр, итгэлийг дааж яваа жүжигчин Д.Түвшинтөр буюу Төтөгийн тоглосон энэхүү уран сайхны кино маргаашаас бүх кино театруудаар гарах юм байна.
Ингээд маргааш нээлтээ хийх уг киноны трайллерыг хүргэе.
Sar · 2016/11/15
Hzee neelteee hiih ym be