Яруу найрагч МУСГЗ Ц.Хулан ханийгаа харж байгаад

Хань минь чамдаа би ямар их хайртай гэж сананаа

Чамгүйгээр амьдарна гэж санаанд багтахгүй

Хань минь чамдаа би ямар их хайртай гэж бодноо

Хэнд чи би энэ үгээ дахин хэлэхгүй ээ гэсэн энэхүү дөрвөн мөрт санаанд нь орсон байна.  Улмаар дөрвөн мөртөө үргэлжлүүлэн  

Энгэрт урт наслаарай

Энхрийлэлд минь удаан жаргаарай  

Хонгорхон зүрхнээсээ гуйя

Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай  хэмээн  шүлэглэсэн нь  дуу болсон байна. Сайхан хайрыг дээдлэн бүтээсэн энэхүү шүлэгт  МУСГЗ Л.Балхжав ая хийснээр  МУГЖ  Т.Ариунаа дуулсан юм.  Хайр шингээж бүтээсэн энэхүү уран бүтээлээ МУГЖ  Т.Ариунаа дүрсжүүлсэн бөгөөд  тайлбарыг өөрийн цахим хуудсандаа байршуулсан байсан.   

 

 

Сайхан хайр, ханьтай болсон хүн бүрт зориулсан  МУСГЗ Л.Балхжавын ая,  МУСГЗ Ц.Хулангын шүлэг, дуучин МУГЖ Т.Ариунаагийн дуулсан  Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай  уран бүтээлийг хүргэж байна.