Халдварт өвчин судлалын үндэсний төв томуугийн вакциныг нэг хүнд 15 мянган төгрөгөөр хийж байна гэх мэдээллийг өглөө. Гэхдээ ажлын өдрүүдэд 08.30-14.00 цагийн хооронд дархлаажуулалтын вакцинаа хийлгэх боломжтой аж.

 Энэ вакциныг хийлгэснээр нэг жилдээ томуу тус өвчнөөс сэргийлэх боломжтой болох гэнэ.

 Гэвч энд нэг асуудал байна. Ажлын өдөр тэгээд эд ачаалалтай цагаар вакцин хийгдэх нь. Ингэхээр ажлаасаа чөлөө авах, хүүхдээ цэцэрлэг сургуульд нь нэг өдөр өгөхгүйгээр зохицуулалт хийхээр аргагүй болчихоод байгаа юм. Харин амралтын өдрүүдэд вакцин хийхээр зохицуулалт хийвэл иргэд ч идэвхтэй хамрагдах боломжтой бөгөөд ажил, сургууль, цэцэрлэгээсээ нэг өдөр хөндийрөхгүй байхаар харагдаж байна. 

Мэдээж эмч нар ч амрах эрхтэй. Гэхдээ ханиад томуу ихтэй хүйтний улиралд вакцин тарилгыг идэвхжүүлж болмоор. Зарим тохиолдолд сургууль, цэцэрлэгээр явж тарилга хийсэн ч болохгүй зүйл алга. Үүнийг нь төрөөс дэмжиж, тодорхой зардлыг нь шийдчихвэл ханиад томуугаас үүдэлтэй өвчлөл багасч, хүйтний улиралд иргэдийн ажиллах, идэвх нэмэгдэх хандлагатай гэж харж байна. Өвчингүй бол нэг жаргал гэдэг дээ. Нөгөө Нийслэлийн Иргэдийн хурлынхан "Жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрөө эндээс эхлүүлмээр юм биш үү.  

 

Амар

Үндэстэн агентлаг