УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас гаргах асуудал яригдаж эхэлжээ .

Энэ талаар Тэрбээр  “АН, МАН-ын олигархиуд Батзанданг  намаас хөөх асуудлыг хөндөж байна. Бүр дүүргийн намын хороо нь хуралдаж, намаас хөөх шийдвэр гаргаж эхэлж. Баярлалаа. Монголоос минь битгий хөөчихөөрэй. Монголын төлөө би явна. АН-ын авлигач, хулгайч нарын төлөө бол явахгүй” гэв.

Энэ асуудлыг батлах нэгэн үйл явдал өнөөдөр болсон нь Хуульзүйн байнгын хорооны  хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Ж.Батзандан нарын зургаан хүн багтаад байна.

Тодруулбал, ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан орсон. Харин түүний энэ шийдвэрийг АН-ын бүлэг эрс үгүйсгэж, хувь хүний шийдвэр гэсэн албан ёсны мэдэгдлийг гаргажээ. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ албан ёсоор мэдэгдсэн байна.