Энэ нийгэмлэг рүү өнгийж нэг хараач Х.Тэмүүжин сайд аа
2013/10/28
“Xap тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ ихсэж байгаа нь даяаршиж байгаа өнөөгийн бодит байдалд манай улсын хувьд чимээгүй дайн болж байна.
Энэ нь цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хүндээр нөлөөлж болзошгүй. Дэлхий нийтэд л гэхэд хар тамхины хэрэглээнээс жилд дунджаар 29200 хүн амь насаа алдаж байна” гэлээ.
Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ талаар анхны судалгаа 1999 онд хийгджээ. 1000 өсвөр насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд 45 хүүхэд өвсний ургамал татаж хэрэглэдэг нь тогтоогдсон аж.
Үүнээс хойш энэ тоо тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар 561 хэрэглэгч бүртгэгджээ. Нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн байгаа гэж үздэг байна. Тиймээс 2000 мянга гаруй хэрэглэгч байгаа хэмээн үзэж болохоор байгаа юм. Харин өнгөрсөн онд Хууль зүйн яам, “Дэлхий зөн монголд” олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар 16 мянга гаруй хэрэглэгч байна гэсэн дүн гарчээ.
Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ 1999 оноос хойш 10 дахин өссөн бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэж буй. Мөн өнгөрсөн жилүүдэд Үндэстэн дамнасан хар тамхи мансууруулах бодисын гэмт хэрэгт 34 хүн холбогдож гадаад оронд ял шийтгүүлжээ. Тэдгээрээс хоёр хүн цаазлуулж, хоёр хүн бүх насаараа хорих ял, 15 хүн 15 жилийн ялаар тус тус шийтгүүлсэн байх юм.
Мансууруулах болон сэтгэц идэвхт эм, бодис авахад зарцуулдаг мөнгөний хэмжээг тооцон гаргах зорилгоор 2012 онд хийсэн судалгаагаар энэ төрлийн хэрэглэгчдийн 61 хувь нь өдөрт 50,000 -1,000,000 хүртэлх төгрөгийг мансууруулах болон сэтгэц идэвхт эм, бодист зарцуулдаг гэсэн баримт гарчээ. Үүнээс 82 хувь нь 2500-35000 төгрөгийг зарцуулдаг бол 39 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.
Асуудал ийм хүндрэлтэй байхад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай” төрийн хууль батлагдан гарахгүй цаг алдаж байгаад Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинд анхааруулах нь зүйтэй байгаа тухай энэ үеэр уламжиллаа.
Энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа гэж тэрбээр хэлэхдээ “Манай оронд энэ талаар хууль байхгүй. Хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн тухай хууль гарсан байгаа. Тэр нь эм талаа барьсан хууль болсон. Шинээр хууль гаргах ажлын хэсэг байгуулагдаад хоёр жил болж байгаа ч одоог хүртэл хууль гараагүй байна. Гэтэл хууль гарахын өмнө монголын Үндэсний аюулгүй байдал хүндхэн нөхцөл байдалд орчихлоо” гэв. Түүнчлэн нийгэмлэгийнх нь үйл орон байргүй болох дээрээ тулжээ. Тэд Нийслэлийн ҮЭХ-ны байранд 10 м кв объект түрээслэдэг бөгөөд одоо тэндээсээ хөөгдөх болчихоод байгааг учирласан юм. Өнөөдрийн байдлаар тус нийгэмлэгт 110 хүн байнга үйлчлүүлж зөвлөгөө авдаг бөгөөд энэ байрандаа 13 жил болж байгаа аж. Тус нийгэмлэгийнхэн түрээслэгч болох Нийслэлийн ҮЭХ-ны удирдлагуудтай үл ойлголцсоны улмаас хөөгдөөд байгаа гэдгээ мөн мэдэгдлээ.
Х.Даваа
Зочин · 2013/10/30
uhamsaraaraa bolij boldgvm baihdaa ene zaluuchuud. rai denduu ih heregledeg boltson jigshmeer
Зочин · 2013/10/29
ene deed suudaltanguud bidnii gazar shoroog hudladddaad daraa ni vr hvvhdiin mini arhi ***hi har heregt holbogduulah yumdad yanz ni
Зочин · 2013/10/29
эрүүл мэндийн яам харьяандаа авах юм гэсэн битгий санаа зов
Зочин · 2013/10/29
Manaih hig iim daramttai ulsad ovs ni barag zugeer biz.
Зочин · 2013/10/29
Naad ************ baiguul***** ****uul
Зочин · 2013/10/29
хаха зайлуул энэ өвс юу бол****** дэ. Хар ******хи гэчихчэ бас