Нийслэлийн удирдлагууд нийслэлийн өдрөөрөө уламжлалт баярын хурал, бөхийн барилдаан энэ жил зохиолгүй “Их хотын хямдрал”-ын өдөр болгон өчигдөр Эзэн Чингисийн талбайд зарласан билээ.

Үүнийг ард иргэд  Хямдралыг хүмүүс задгай талбайн зад хямдрал гэж ойлгосон, тэр утгаараа ч олноороо цугласан байсан. Бэлэн хувцас, ноолуур, нэхий, хүнс, ундаа, мах сүү гээд дутуу юмгүй худалдааг эхлүүлжээ. Яг л зах дээр яваа юм шиг дүр төрх ажиглагдсаныг нуух юм байхав. Бяцхан үрсээ дагуулсан залуучуудаас авахуулаад өндөр настангуудыг хүртэл цуглуулж чадсан . Гэтэл энэхүү хямдралтай худалдаа үнэндээ нэр шигээ байсангүй. Учир нь 50-60 хувийн хямдрал зарласан газар тун цөөхөн байгаа нь ажиглагдав.

"Чансаа" гутлын дэлгүүрийн худалдаанаас баргийн хүн наймаа хийхээргүй өндөр үнэ хэлж  байлаа. Тухайлбал, 400 мянгаас дээш үнэтэй гутлыг 10 хувь хямдруулаад ч хүмүүс үзэж, сонирхоос хэтрээгүй юм. Улирлаа дагаад ч тэр үү нэхий, ноолууран хувцас үйлдвэрлэгчид олноороо хямдрал зарлажээ. "Говь" ХХК 60 хүртэлх хувийн хямдрал зарласан ч яг 60 хувиар хямдарсан бараа олсонгүй. Ихэнхдээ 10-20, дээд тал нь 30 хувь хямдарсан  хүзүүвч, ороолт байх юм.

Мөн Нэхий дээл  бол өнгө загвараараа олон янз байсан. Тэнд хүүхдийн нэхий хувцас төрөл бүрээрээ дэлгэгджээ. Нэгээс гурван насны охид, хөвгүүдийн нэхий дээл загвараасаа шалтгаалаад 165-220 мянган төгрөгийн үнэтэй. Харин томчуудынх багадаа л хагас сая төгрөг.

Энэ хямдралд оролцсон олон байгууллагуудын нэг нь "Мах маркет" ХХК их хөлтэй байв. Тэнд хоёроос гурван давхар дугаарлалт үүсч, бүүр цагдаагаар зохицуулахдаа хүрсэн. Цагдаа нар очиж байж хэд давхарласан хүмүүсийг нэг эгнээнд оруулсан ч хэд нугарсан урт дараалал үүссэн байлаа. Тэнд настнууд голдуу харагдсан. Ойрхон ажилтай нэг нь цайны цагаа ашиглан ирэв үү гэлтэй үд дунд олны хөл нэлээд нэмэгдсэн юм. Монгол орон нэг хүнд ноогдох малын тоогоороо толгой зохидог орон. Гэтэл нийслэлийн өдрөөрөө Чингисийн талбайгаас "Мах хямдралтай хулдаалагдана" гэснийг сонсоод ийн дараалалд орон цуваа үүсгэх ч гэж дээ. Хөөрхийс хотын удирдлагууд Ард түмнээр дэндүү тоглоод байна уу даа гэлтэй. Арай ч дээ бид.

Ийнхүү Эзэн Чингисийн талбайд зүйл бүрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж олны хөлд даруулсан нэг өдөр өнгөрч Харин иргэд бид ямартаа ч нийслэлийн өдрөөрөө Мах хямдралтай үнээр худалдаж авдаг өдөртэй боллоо. 

Түүнлчэн  Задгайн талбайн зад хямдрал нь мах л байж, бусад нь нэрийн далбаан доор намирав. Монголчууд бид жинхэнэ зад хямдрал гээчийг мэдрэх юм бол доо.

Х.Даваа